Чимх зөвлөгөө: Хэт их зүйл бодох хэрэггүй

UB Info

Хэт их юм боддог хүмүүс гаргасан шийдвэр бүхэндээ эргэлзэж, нэгэнт болоод өнгөрсөн зүйлд хэт их ач холбогдол өгч бүх зүйл дээр байж болох хамгийн муу муухай үр дүнг төсөөлдөг. Ийнхүү хэт их юм бодох нь таны үр бүтээмжийг үгүй хийж, зан аашинд асар муугаар нөлөөлдөг.

Хэт их зүйл бодох нь хоёр төрлийн бодлоос бүрддэг: хэт бодлогошрох, зогсолтгүй санаа зовох. Хэт бодлогошрох нь өнгөрсний талаар хэт их бодохыг хэлнэ. "Ажлаасаа хэрэггүй гардаг байж, Шал дэмий юм худалдаж авлаа" гэх мэт. Харин зогсолтгүй санаа зовох нь ирээдүйн талаарх сөрөг таамгуудыг хэлнэ. "Маргааш илтгэл тавихдаа хөгөө чирнэ дээ, Ажлын ярилцлагад унах" гэх мэт.

Хэзээ бодолдоо гацаж байгаагаа мэд

Бодолдоо гацаж байгаагаа мэдэх, түүнийгээ зогсоох арга хэмжээ авахгүй бол хэт их зүйл бодох зуршилтай болдог. Тиймээс анхаарлаа өөр зүйл дээр төвлөрүүлж сур. Мөн өнгөрсөн болон ирээдүйн талаар бодох үедээ таны бодлууд огт үр ашиггүй гэдгийг хүлээн зөвшөөр. Эерэг зүйлд хүргэхгүй бодлууд огт хэрэггүй.

Асуудлыг шийдэх тал дээр анхаараа төвлөрүүл

Хэрвээ удирдаж болох асуудал бол асуудлыг яаж шийдэх тал дээр бүх анхаарлаа төвлөрүүл. Харин байгалийн гамшиг гэх мэт удирдах боломжгүй асуудлын хувьд хэрхэн дасан зохицох талаар л бод.

Бодлуудаа сорь

Асуудалд бодитоор хандахад таны сэтгэл хөдлөл нөлөөлдөг. Яарч шийдвэр гаргахаасаа өмнө нотлох баримтуудыг шалга. Танд төрж байгаа бодлууд үнэн гэсэн ямар баталгаа байна? Үнэн биш гэсэн ямар баталгаа байна?

Одоо цагтаа байж сур

Зөвхөн одоо цагт үедээ бүх анхаарлаа хандуулж байгаа хүн хэзээ ч ирээдүй болон өнгөрсний талаар бодож дэмий цагаа өнгөрөөдөггүй. Тиймээс одоо үедээ байж сурах хэрэгтэй.

Өөр зүйл хий

Хэрвээ дээрх арга хэмжээнүүдийг авсан ч хэт их юм бодохоо больж чадахгүй байвал хийж байгаа зүйлээ өөрчил. Дасгал хөдөлгөөн хий, хэн нэгэнтэй шал өөр зүйлийн талаар ярилц, таны анхаарлыг сарниулах зүйлсийг хий.

САНАЛ БОЛГОХ