2020 оны УИХ-ын сонгууль өндөрлөлөө

UB Info

Яг хүссэн үр дүн гараагүй ч эдгээр иргэд Монгол улсын хөгжлийн төлөө нэр дэвшиж байгаа учир одоо тэднийг бид сайн хянаж, тэдний амласан бүхнийг нэхэж, өндөр шаардлага тавих хэрэгтэй байлгүй дээ.

Аль ч нам эвсэл, бие даан нэр дэвшигчийг дэмжиж байсан ч одоо бол УИХ-д суудал авч чадсан хүмүүс ажлаа сайн хийхийг л шаардах үлдлээ.

Уг нь иргэдийг төлөөлөн хууль баталж, цуцалж суух хүмүүсийн харьяалагдах намын өнгө солонгорсон бол юутай сайхан бэ. Гэхдээ хүссэн бүхнээ авч чадахгүйгээс хойш олгогдсон байдлаас хамгийн ашигтай, эерэг үр дүнтэй байдлыг л горилох нь буруугүй байлгүй.

Жич: Энэ жил 18 - 25 насны иргэд юутай сайхан идэвхтэй оролцов оо. Зүгээр ч очоод саналаа өгөхөөс гадна үндэсний хувцсаараа гоёсон залуусыг хараад админууд нь ч өөрсдөө дээл өмсөж иргэний үүргээ биелүүлсэн шүү! 2024 онд тохиох УИХ-ын сонгуулиас өмнө дахиад хэд хэдэн сонгуулиуд (ерөнхийлөгчийн, орон нутгийн гэх мэт) зохион байгуулагдана. Тэд нартаа бүр идэвхтэй оролцоорой! 

САНАЛ БОЛГОХ