Аянга зайлуулагч
Цэнэгийн зөрүүтэй үүлсийн хооронд болон үүлнээс газрын хооронд урсах цэнэгийн ниргэлтийг аянга гэдэг.
Цэнэгийн зөрүү буюу потенциалын зөрүү ихсэх үед их цэнэгтэй хэсгээс бага цэнэгтэй хэсэгрүү ниргэлэг үүсдэг. Дэлхийн хуурай газар нь хязгааргүй эсэргүүцэл бөгөөд үргэлж тэг цэнэгтэй байна. Тийм учраас аянга нь үргэлж газарт эсвэл бага цэнэгтэй үүлрүү ниргэдэг байна.
Түүний үргэлжлэх хугацаа нь цэнэгийн харьцангуй байдлаас хамааран 0,001-1,5 секундийн хооронд хэлбэлздэг. Цахилгаан цахих үйл явц нь олон шат дараалалтай бөгөөд үүлнээс буусан гялбаа газарт хүрч, эргээд яг тэр замаараа үүлэнд хүрнэ. Энэхүү эргэлт хэд ч давтагдаж болно.
Энэ бүхэн асар түргэн хугацаанд болж өнгөрдөг учраас хүний нүд нэг л том гялбаа, эсвэл ниргэлт гэж хардаг. Бид бүгдийн хэрэглэдэг цахилгаан хэрэгсэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, антен гэх мэт зүйлс нь нэгэн төрлийн аянга татагч болдог.
Аянга буюу цэнэгийн ниргэлэг нь хамгийн ойр байрлах эсрэг цэнэгтэй цахилгаан дамжуулагч материалруу татагддаг учраас аянга зайлуулах цамхаг босгодог. Энэ нь цэнэгийн урсгалыг өөр дээрээ хүлээж аван газарт нэвчүүлэх үүрэгтэй ажээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй