Өтний нүх буюу Wormhole

UB Info

Өтний нүх нь анх 1916 онд онолын хувьд байх боломжтой хэмээн таамаглагдаж байсан.

Австрийн физикч Людвиг Фламм нь харьцангуйн ерөнхий онол дахь Альберт Эйнштейний орны тэгшитгэлийн шийдийг (өөр физикчийн шийд байсан) хянаж яваад өөр нэгэн шийд байж болохыг анзаарчээ. Үүнээс хэдхэн сарын дараа Шварцшильд өөрийнхөө шийдийг өгүүлэл болгон хэвлүүлсэн бол 1935 онд Альберт Эйнштейн ба Розэн нар орон зай цаг хугацаа дундуурх гүүр байж болно хэмээн дэвшүүлж байжээ.

Энэ гүүр нь огторгуй дахь хоёр цэгийг холбох буюу орон зай цаг хугацаа дундуур дөт замыг бий болгох боломжтой гэж үзсэн учраас Эйнштейн-Розен гүүр гэж нэрлэхийг та бүгд Марвелийн Тор (Thor) кинонд сонсон байж магадгүй. Харьцангуйн ерөнхий онолын математикчлалын хувьд өтний нүх орших боломжтой боловч одоог хүртэл өтний нүхний оршдог эсэхийг батлах баталгаа байхгүй билээ.

Учир нь өтний нүхний хэмжээ нь 10^(-33) сантиметр юм. Хэт жижиг байхаас гадна нэг ертөнцийг холбох өтний нүх нь маш богино хугацаанд сөнөн үгүй болохыг 1962 онд физикчид харуулсан байна. Хэрэв сөрөг масстай биет оршдог бол өтний нүх ямар нэгэн биетийг аялуулах хугацаанд усталгүй орших боломжтой ажээ.

САНАЛ БОЛГОХ