Чимх зөвлөгөө: Танд урам зориг өгөх 9 амжилтын түүх

UB Info

1. Стив Жобс

Алдарт "Apple" компанийн үүсгэн байгуулагч Стив Жобсыг та бүхэн андахгүй биз ээ. Харин өнөөдөр нэг их наяд долларын үнэд хүрээд байгаа тус компани нэгэн гражинд хоёрхон ажилтантай анх эхэлж байсныг та мэдэх үү? "Apple"-ийг өнөөгийн зэрэгт хүрэхэд маш чухал үүргийг гүйцэтгэсэн Стив Жобс 1985 онд компаниасаа халагдаж байжээ. Гэсэн ч тэр огт бууж өгөөгүй ба 1997 онд компанидаа эргэн ирж "Apple"-ийн дампуурлын ирмэгээс аварч чадсан юм.

2. Билл Гэйтс

"Microsoft" компанийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс бол дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг билээ. Тэрээр "Microsoft"-ийг байгуулах гэж Харвард Их Сургуулиас гарч байсан аж. Гэтэл "Microsoft" компани өмнө нь "Traf-O-Data" гэдэг нэртэй байсныг тийм ч их хүмүүс мэддэггүй ба түүний анхны бизнес болох тус компани дампуурч оруулсан бүх хөрөнгөө алдсан байна. Гэсэн ч Гэйтс огт бууж өгөлгүй компаниа "Microsoft" гэж нэрлэн өөрийн хүсэл эрмэлзлийнхээ хүчинд зүтгэсээр өнөөдөр "Microsoft" компани дэлхийн хамгийн том програм хангамжийн компани болоод байна.

3. Алберт Эйнштейн

Гоц ухаант эрдэмтэн Эйнштейны бүтээлүүд шинжлэх ухааныг өөрчилсөн. Тэр амжилтыг бүтэлгүйтлийн нэг хэлбэр гэж хардаг байсан ба бүтэлгүйтэж үзээгүй хүн хэзээ ч амжилтад хүрч чадахгүй гэж үздэг байжээ. Тэрээр 9 нас хүртлээ түгдрэлгүй ярьж чаддаггүй байсан ба үүнээсээ болж сургуулиасаа хөөгдөж байсан аж. Түүнчлэн Цюрихийн Их Сургуульд орохоор зэхэж байсан ч мөн л бүтэлгүйтжээ. Хэдийгээр түүний залуу нас бүтэлгүйтлээр дүүрэн байсан ч тэр огт шантралгүйгээр шинжлэх ухааны талбарт өөрийгөө батлан 1921 онд Физикийн Нобелын Шагналыг хүртсэн байна.

4. Абрахам Линколн

АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Абрахам Линколны амьдралыг бүтэлгүйтэлгүйгээр төсөөлөхөд бэрх. Түүний эрхэлж байсан бизнес 1831 онд дампуурсан ба 1836 он гэхэд сэтгэл санааны гүн хямралд автсан байжээ. Гэтэл тэр тэмцсээр ирсэн бөгөөд 1856 оны ерөнхийлөгчийн сонгуульд мөн л бүтэлгүйтэв. Гэсэн ч тэр бууж өгөөгүй ба 1861 онд АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдон үлдсэн амьдралаа манлайлсаар дуусгасан байна.

5. Майкл Жордан

Майкл Жорданг бүх цаг үеийн хамгийн агуу сагсан бөмбөгийн тамирчин гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ. Тэр хүүхэд насандаа тийм ч өндөр байгаагүй ба өндрөөсөө болоод хэд хэдэн удаа сагсан бөмбөгийн багт сонгогдож чадаагүй байна. Хэдийгээр өсөж том болоод мэргэжлийн тамирчин болж чадсан ч гэсэн карьерынхаа эхэн үед хангалттай их оноо авч чадалгүй маш олон тоглолтод хожигдож байсан аж. Түүний карьерын эхлэл тийм ч амжилттай биш байсан ч тэр бууж өгөлгүй тууштай тэмцсээр өнөөдөр хэн бэ гэдгийг бид бүгд мэднэ.

6. Уолт Диснэй

Мики Маус, Доналд Дак нарыг зохиогч алдарт Уолт Диснэй ч мөн адил бүтэлгүйтлээс зугтаж чадаагүй. Тэрээр армид элсэхийг хүсдэг байсан ч чадаагүй бөгөөд үүнээсээ болж сургуулиа орхисон байна. Түүний анхны бизнес болох "Laugh-O-Gram" студи дампуурсан ба дараа нь Мисүри сонинд ажилд орсон ч хангалттай бүтээлч байгаагүйн улмаас халагдаж байжээ.

7. Винсент Ван Гог

Агуу зураач Винсент Ван Гог нь дэлхийн урлагийн түүхэн дэх хамгийн агуу уран бүтээлчдийн нэг билээ. Гэтэл дахин дахин бүтэлгүйтэл, сэтгэцийн өвчин, хайр сэтгэлийн асуудал гэх мэт зүйлсээс болж ердөө 37-хон насандаа амиа хорложээ. Тэр бүтэн амьдралынхаа турш ганцхан л уран зураг зарж байсан ба уг зураг түүнийг дэлхийн урлагийн түүхэнд мөнхөлсөн аж.

8. Стэфэн Кинг

Дэлхийн хамгийн алдартай зохиолчдын нэг бол яах аргагүй Стэфэн Кинг юм. Тэр тусмаа бүх цаг үеийн хамгийн шилдэг аймшгийн уран зохиолч гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Гэтэл тэр хүүхэд насаа согтууруулах ундаа болон хар тамхинд донтож өнгөрөөсөн аж. Гэсэн хэдий ч өөрийн зүрх сэтгэл, сонирхлоо даган зохиолуудаа түүрэвсээр орчин үеийн уран зохиолын ертөнцөд өөрийн байр суурийг аль хэдийн эзэлсэн билээ.

9. Стивэн Спилберг

Алдарт кино найруулагч Стивэн Спилбергийн авч байсан шагналууд олон ч түүний амьдралд тохиолдож байсан бүтэлгүйтлүүд ч мөн дүйцэхүйц олон. Хүүхэд насандаа муу сурлагатан байсан ба Өмнөд Калифорнын Их Сургуульд 3 жил улиран суралцжээ. Харин тэр бууж өгөлгүйгээр хүсэл эрмэлзлээ даган кино бүтээсээр хүндэт Оскарын шагналыг гурван удаа хүртсэн бөгөөд нийт 51 кино найруулж кино урлагийн түүхэн дэх хамгийн агуу найруулагчдын нэг болсон байна.

САНАЛ БОЛГОХ