Чимх зөвлөгөө: Бид яагаад хойшлуулдаг вэ?

UB Info

Алдарт зохиолч Чарлс Дикэнс аливаа зүйлийг хойшлуулахыг "цагийн хулгайч" гэж үздэг байсан. Харин Марк Твайн "нөгөөдөр хийж болох зүйлийг хэзээ ч битгий маргааш хий" гэж зөвлөдөг байсан. Хийх ёстой зүйлээ залхуурч хойшлуулах үед тухайн өдөртөө өдөрт хийх ёстой ажлаасаа чөлөөлөгддөг. Гэвч хойшлуулахын нэгэн нөлөө нь маргааш нөгөө ажлаа хийх цаг нь болох үед бидний сэтгэл санаанд улам хүндээр тусдаг. Учир нь хойшлуулах нь цагаа зөв зохицуулах болон биеэ удирдаж чадахгүй байгаагийн шинж тэмдэг юм.

Тэгвэл бид яагаад гэмшдэг вэ?

Маш олон судалгааны үр дүнд үг асуудлыг сэтгэл санааных гэж тодорхойлсон байна. Хойшлуулагчдийн хэлдэг түгээмэл үгс бол "Би хүсэхгүй байна", "Өнөөдөр нэг л биш байна", "Маргааш хийе" гэх мэт юм. Тэгэхлээр энэ нь зүгээр л хийгээд орхих асуудал биш сэтгэл санааны асуудал болж таарч байна. Аливаа зүйлийг (ялангуяа тийм ч хүсэхгүй байгаа зүйлээ) хийх үед залхуурах гэх мэт сөрөг мэдрэмжүүд төрдөг. Уг мэдрэмжийг үгүй хийхийн тулд бид түүнийгээ хойшлуулдаг аж. Гэтэл хойшлуулсан зүйл чинь маргааш дахиад л гараад ирнэ.

Цар тахал хэрхэн нөлөөлж байна вэ?

Цар тахлын улмаас бидний сэтгэл зүйг айдас эзэрхийлж байгаа. Үүний улмаас бид хүссэн хүсээгүй зарим зүйлсийг хойшлуулж байгаа юм. Гэхдээ яг одоо бид өөрсдөдөө сайхан сэтгэлээр хандах хэрэгтэй. Зарим нэг юмыг хойшлууллаа гэж өөрсдийгөө хэт их буруушааж болохгүй.

Гэхдээ хүмүүс хийх ажлаа хойшлуулах шалтаг хайх нь хэт олширч байна. Ингэж шалтаг хайхын оронд тухайн байдлыг аргалах, дасан зохицох арга хайж олох хэрэгтэй. Ердийн үед ажил хайгаад хайгаад олж чадахгүй хүмүүс байхад тахлын үед гэрээсээ ажиллан тогтмол орлоготой байна гэдэг ямар том завшаан бэ.

Тэгвэл доорх аргыг туршаад үзээрэй:

Дараагийн удаа юу ч хийх хүсэл төрөхгүй үед өөрөөсөө "одоо яах ёстой вэ?" гэж асуу. Ахиц гаргахын тулд яг одоо юу хийх хэрэгтэй вэ? Битгий хэтэрхий том зүйлийн талаар бод. Зүгээр л одоо ахиц гаргахын тулд хийж болох хамгийн жижиг алхам юу вэ? гэж өөрөөсөө асуугаад түүнийгээ хийгээд үзээрэй.

САНАЛ БОЛГОХ