Нарны аймгийн хамгийн том галт уул

UB Info

Нарны аймгийн хамгийн том галт уул бол Ангараг гараг дээр орших Олимпус Монс билээ. Хэрвээ энэ галт уулын талаар мэдэхгүй бол наашаа суу....

Энэхүү галт уулын өндөр нь 21.9 км буюу Мт.Эверэстээс 2.5 дахин өндөр. Нарны аймгийн 2 дахь том уул гэж үздэг. Харин нийт эзлэх газар нутгийн хувьд Франц улсын газар нутагтай тэнцэхүйц буюу 300,000км2 талбайг эзлэх ба 600км диаметр бүхий тойрогт багтахаар өргөн юм. Харин налуу нь ердөө 5 градус байна. Уул үүслийг тектоник гаралтай, магмын гаралтай эсвэл элэгдлээр үүссэн гэж ерөнхийд нь үзвэл Олимпус Монс нь магмын гаралтай уул юм.

Юу вэ? гэхээр тус гарагийн гүнээс гадагшлах магма гадарга дээр гарч ирж царцна. Хэсэг хугацаа өнгөрч энэ процесс дахин үргэлжлэнэ. Хэсэг хугацаа гэдгийг хэдэн тэрбум жил гэж ойлгоно уу. Улмаар гадарга дээр гарч ирж царцсан магма давхралдсаар Олимпус Монс ийн хэмжээтэй том массыг үүсгэсэн гэж хэлж болно. Ийм хэмжээний том галт уул үүсэхэд нөлөөлсөн хэдэн хүчин зүйлсийн нэг бол Ангараг гарагийн царцдас буюу тектоникийн идэвхгүй байдал юм.

Хэрвээ Ангараг гараг нь плит тектоникийн хувьд идэвхтэй, Дэлхийн царцдас шиг үргэлж хөдөлгөөнд оршдог байсан бол энэ агуу галт уулын хэрхэхийг бид үл мэднэ....хэмээн үзэж байсан авч энэ оны 4 р сард Ангараг гарагийн гадаргууг судалж буй INSIGHT хөлөг дээр газар хөдлөлт буюу marsquake бүртгэгдсэнээр тус гарагийг 2020 оны байдлаар сейсмийн хувьд идэвхтэй хэмээн үзэж байна.

Тэгэхээр бид хүлээх аваас энэ бүх Ангараг гараг дээрх том уулсуудын үүслийн талаар дэлгэрэнгүй мэдэх боломжтой болно гэсэн үг.

Дашрамд дурдахад Нарны аймгийн хамгийн өндөр уул бол Rheasilvia бөгөөд 22.5км өндөртэй, Vesta хэмээх одой гараг дээр оршдог байна..

Доорх топографийн зургаас Олимпус Монс оо олно биз дээ?

Ангараг гарагтай холбоотой өмнөх нийтлэлийг ЭНД дарж уншиж болно.

Зураг: flickr.com

САНАЛ БОЛГОХ