Уаррен Баффет: Дарах ёстой дөрвөн зан

UB Info

Америк тэрбумтан Уаррен Баффетын хувьд хүнийг бүрэн потенциалдаа хүрэхэд хамгийн том садаа болдог зүйл бол тухайн хүн өөрөө аж. Тэрээр хүмүүс өөрсдийн илүү дутуу зангаасаа болж маш ихээр хохирдог гэж үздэг байна.

Тэгвэл илүү дутуу ааш зан гэж яг ямар ааш занг хэлээд байна вэ?

Хүүхэд байхад бидний эцэг эх юм зажлангаа битгий ярь, олон нийтийн газар битгий хэхэр, дүүгээ цохихоо боль гэх мэт зүйлсийг байнга хэлдэг байсан. Харин бид том болсон ч эдгээр зүйлс өөрчлөгдсөн үү? Бараг л үгүй. Бид эдгээр зүйлсийн том хүний хувилбаруудыг одоо хүртэл хийсээр л байгаа. Тэгвэл Уаррен Баффет доорх таван муу зуршлыг дар гэж зөвлөж байна.

1. Ажлын байрны хов жив

Хов жив нууцаар явагддаг бөгөөд ихэнх хүмүүс өөрсдийнх нь талаар хов жив яваад байгааг мэддэггүй. Тэгвэл ажлын байрны хов жив маш хортой аж. Учир нь хов жив тарааж байгаа хүмүүс өөрсдийн нэр хүнд, ашиг сонирхлын тулд бусдын нэр хүнд, ашиг сонирхлыг хохироодог. Баффет өнөөгийн залуусыг жижиг сажиг хов живт донтсон гэж үздэг аж. Түүнийхээр хэтэрхий их хов живт автсан ажлын байр нь:

Итгэл үнэмшил, ёс суртахуунгүй болдог
Ажлын үр бүтээлд муугаар нөлөөлдөг савангийн дуурь
Сэтгэлийн түгшүүр
Ажилчид хоорондоо хагарах
Авьяаслаг боловсон хүчин ажлаа хаях гэх мэт асуудлаар дүүрэн байдаг байна.

2. Айдас дээр тулгуурласан удирдлага

Хэрвээ та нэг нэгэндээ итгэдэг, хамтран ажиллаж чаддаг, өндөр гүйцэтгэлтэй баг хамт олонтой болохыг хүсэж байгаа бол бусдын зүрх сэтгэлд айдсыг бүү хий. Энэ нь удирдагчийн хувьд бусдад туршилт хийх, өөрсдийгөө удирдах болон алдаа гаргах эрх чөлөөг олго гэсэн үг юм. Ингэснээр таны багийн гүйцэтгэл маш ихээр сайжрах ба хэрвээ компанийн засаглал дарангуйлал дээр биш өөр өөрийгөө удирдах тогтолцоон дээр суурилж чадвал санхүүгийн өсөлтийг ихээр бий болгож чадна.

3. Бусдыг сонсохгүй байх

Үр дүнтэй харилцаа холбоо гэдэг нь ганцхан ярих гэсэн үг биш. Чанартай холбоо тогтоож чаддаг хүмүүс өөрсдөө маш сайн сонсогчид байхаас гадна харилцан ярианаас утга учрыг байнга хайж илүү сайн ойлгохын тулд тогтмол асуулт асуудаг. Ингэхийн тулд та яг одоо үедээ байж сурах хэрэгтэй ба ингэснээр бусдын яриаг таслахгүй байж чадна. Учир нь үнэхээр сонсож чадвал та бусдын үзэл бодол, түгшүүр, айдас мөн асуудлын шийдлийг хайж олох болно.

4. Шударга зан

Баффетын хувьд өнөөгийн ажлын байранд дутагдаж буй нэгэн зүйл бол шударга шулуун зан аж. Тэрээр нэгэн захидалдаа "Нэр хүнд бий болгоход 20 жил, түүнийгээ үгүй хийхэд 5 минут л шаардлагатай" гэж бичиж байжээ. Тэгвэл хэрхэн тавхан минутын дотор өөрийн нэр хүндийг үгүй хийж вэ? Ердөө өөрийн үйлдэлдээ эзэн болохгүй байх явдал юм. Хэчнээн удаан зүтгэсэн ч гэсэн хэний ч нэр хүнд, бүхэл бүтэн кариер, амжилт хоромхон зуур үгүй болох боломжтой. Шударга шулуун зангүй бол хэзээ нэгэн цагт бүтэлгүйтнэ гэж Баффет үздэг байна.

Тэгвэл хамгийн чухал асуулт: Танд эдгээр зангаас аль нь байна вэ?

САНАЛ БОЛГОХ