Чимх зөвлөгөө: Хийж буй зүйлдээ шүүмжлэлтэй хандахын давуу тал

UB Info

Тесла компанийн захирал Элон Маск, Амазоны захирал Жефф Безос нар юугаараа адилхан бэ?

Мэдээж тэд маш баян, дээрээс нь маш ухаалаг. Гэхдээ тэднийг амжилтад хүргэсэн нэгэн чухал чадвар бий. Энэ бол аливаа зүйлийг тал талаас нь бодох буюу "critical thinking" юм. Уг чадвар нь аливаа зүйлийн талаар маш нухацтай бодох, учир шалтгааныг хайж олох, нотлох баримтуудыг харьцуулах болон тэднийг маш гярхайгаар холбох явдал билээ. Тэгвэл үүнээс гадна "critical thinking" гэдэг үгэнд өөр ямар утга нуугдаж байна вэ? "Critical" гэдэг нь ноцтой, чухал гэхээс гадна шүүмжлэх гэсэн утгатай үг юм. Өөрөөр хэлбэл аливаа зүйлээс өө сэв хайж, сайжруулж болох зүйлсийг олж тогтоох гэсэн үг. Уг чадвар бол Безос болон Маск нарын хувьд маш чухал зүйл ажээ.

"Би Теслаг сайжруулахын тулд үргэлж ямар нэгэн алдаа, өө сэв, сул тал байгаа эсэхийг шалгадаг. Ингэхийн тулд би үйлдвэрлэж буй автомашинаа тал талаас нь ажиглах шаардлагатай. Буруу өнцгөөс харж байж л буруу зүйлийг олж харна." - Элон Маск

Тэгвэл уг чадварыг та хэрхэн хөгжүүлж болох вэ?

1. Бүү яар

Хурдацтай хөгжиж буй өнөөгийн нийгэмд бид аливаа зүйлс хэт хурдан хариу барих хандлагатай болсон. Гэтэл энэ нь өөрөө тал талаас нь бодохын эсрэг үйлдэл юм. Тал талаас нь бодохын тулд тэвчээрээс гадна сэтгэл хөдлөлөө захирч чаддаг байх хэрэгтэй. Тиймээс түрхэн зуурын сэтгэл хөдлөлөөс болж дараа нь харамсах удаан хугацааны шийдвэр бүү гарга.

2. Шүүмжлэлийг маш анхааралтай сонс

Зүгээр л шүүмжлэхийн тулд шүүмжлэл биш аливаа зүйлийг сайжруулах зорилготой шүүмжлэл бол маш үнэ цэнэтэй зөвлөгөө билээ. Хэдийгээр өнгөцхөн харахад шүүмжлэл тийм сайхан зүйл биш ч гэсэн олж хараагүй алдаа оноо, сул талаа засах завшаан юм. Хэн нэгэн таныг шүүмжлэх үед огт сайхан санагдахгүй байх. Магадгүй өөрийгөө өмөөрч маргалдмаар санагдаж ч болох юм. Хэрвээ тэгэх юм бол битгий. Оронд нь хэсэг зуур хүлээгээд сэтгэл хөдлөлүүд чинь намжсаны дараа өөрөөсөө доорх зүйлсийг асуу:

-Саяны шүүмжлэлээс би юу сурах боломжтой вэ?
-Саяны шүүмжлэл үнэн үү? 
-Хэрвээ үгүй бол яагаад тэгж шүүмжлэх болов?

Шүүмжлэлийг ийнхүү нүдээр харснаар дайралт бус бэлэг болгож авах боломжтой.

3. Бодох цаг гарга

Аливааг тал талаас нь харах гэдэг нь нэлээд хүнд зүйл билээ. Тиймээс бодит баримт, асуудлыг хянах үедээ гүн бодолд авт. Мөн доорх асуултуудыг өөртөө тавь:

-Тухайн асуудлын талаар ямар баримт байна?
-Давуу тал/сул тал нь юу вэ?
-Асуудлын шалтгаан юу вэ?
-Яг гол асуудал аль вэ? 
-Уг асуудлыг хэрхэн шийдэж болох ямар аргууд байна вэ?
-Тэдгээрээс хамгийн сайн нь аль нь вэ?

4. Алсын хараатай бай

Тал талаас нь бодоход тулгардаг нэг саад бол алсын хараагүй байх явдал юм. Зөвхөн өнөө маргаашийн талаар бодохын оронд холын ирээдүй дээрээ төвлөр. Таны гаргах гэж буй шийдвэрийн үр дүн юу байх бол? Нэг сар, нэг жил, таван жилийн дараа хэрхэн нөлөөлөх вэ? гэх мэт.

САНАЛ БОЛГОХ