Чимх зөвлөгөө: Сэтгэл хөдлөлөө удирдаж сурах 8 арга

UB Info

1. Хариулах гэж бүү яар

Хэн нэгэн танаас хүндхэн асуулт асуувал хариулах гэж бүү яар. Хариулт өгөхөөсөө өмнө сайтар бод. 5, 10, 15 секунд болсон ч хамаагүй. Ингэснээр та өөрийн сэтгэл хөдлөлөө удирдаж чадах ба асуултын дарамт арилах ба тайвширсан үедээ хариулт өгснөөр дараа нь харамсаж болох хариултыг өгөхгүй байх юм.

2. Гурван секунд дүрмийг ашигла

Хүнд юм хэлэхээсээ өмнө гурван секунд дүрмийг ашигла. Энэ бол:

-Үүнийг хэлэх шаардлагатай юу?
-Үүнийг би хэлэх шаардлагатай юу?
-Үүнийг би яг одоо хэлэх шаардлагатай юу?

Ийнхүү гуравхан секунд зарцуулснаар насан туршдаа харамсаж явах зүйлсээс бултах боломжтой.

3. Бодлоо удирд

Ямар нэгэн сэтгэл хөдлөл эсвэл мэдрэмж төрөхийг та удирдаж чадахгүй. Харин тухайн сэтгэл хөдлөлд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ удирдаж чадна. Жишээ нь одоогийн нөхцөл байдлыг авч үзье. КОВИД-19 цар тахал маш олон сөрөг сэтгэл хөдлөлийн шалтгаан болж байгаа. Гэвч тухайн сэтгэл хөдлөлдөө хэт их ач холбогдол өгөн, нөхцөл байдал илүү дээр байсан ч болоосой хэмээн дэмий бодож суух нь үр дүнгүй. Оронд нь эрч хүчээ удирдаж чадах зүйлс дээрээ зарцуул. Жишээ нь бусад хүмүүс юу хийхийг та удирдаж чадахгүй, харин та маск зүүж тэднээс хол байж чадна.

4. Бусдыг сонс

Хэн ч шүүмжлүүлэх дуртай биш. Гэхдээ ихэнх шүүмж хэрэгтэй байдаг гэдгийг ойлгох нь чухал. Учир нь зөв ч бай буруу ч бай бусад хүмүүс таныг яаж харж байгааг тэдний шүүмжлэлээр мэдэх боломжтой. Мэдээж хэн нэгэн таныг хатуу шүүмжлэх үед хүлээн зөвшөөрөх тийм ч амар биш. Тийм учраас тэр доор нь хариу барих хэрэггүй. Харин хэсэг хугацааны дараа тухайн хүний шүүмжийг ашиглан өөрийгөө хэрхэн сайжруулж болох вэ гэдгийг бодож үзээрэй.

5. Бусдад үр дүнтэйгээр шүүмжил

Өөрөө шүүмжлүүлэхээс илүү бусдыг үр дүнтэйгээр шүүмжлэх хэцүү. Эхлээд тэдний зөв хийж байгаа зүйлсийг сайшаа. Хэрвээ буруу зүйл хийсэн бол түүн дээр нь хэтэрхий төвлөрсний хэрэггүй. Оронд нь хэлэх гэж буй зүйлээ илүү зөөллө. Жишээ нь өөрөө тэр алдаагаа хэрхэн зассан, хэнээс тусламж авсан гэх мэтийг дурд. Ингэснээр тухайн хүн таныг дайсан гэж харахгүй туслалцаа үзүүлж буй хамтрагч гэж харна.

6. Бусдыг ойлго

Хэлэхэд маш амархан. Бусдыг илүү сайн ойлгодог болохын тулд тэдний байгаа байдлыг бүү шүү. Харин тэдэнд ямар байгаа бол гэдгийг бодож үзээрэй. Энэ нь сонсохоор эхэлдэг. Өөрөөр хэлбэл: "Наадах чинь сүртэй асуудал биш байна. Би өмнө нь зөндөө тулгарч байсан, ердөө ингээд л болоо" гэсэн утгатай зүйлийг бүү хэл. Оронд нь "би хэзээ хамгийн сүүлд уг мэдрэмжийг авсан бэ? тухайн үед бусад хүмүүс танд яаж хандахыг хүсэж байсан бэ?" гэж өөрөөсөө асуу. Бусдыг ойлгох нь гэдэг нь тэдэнтэй санаа нийлнэ гэсэн үг биш. Харин тэднийг ойлгож тэдний оронд өөрийгөө тавих явдал бөгөөд энэ нь та болон нөгөө хүний харьцааг улам бат бөх болгож өгнө.

7. Бусдаас туслалцаа ав

Хүнд байдалтай нүүр тулах үед бусдаас тусламж хүсэхэд бардам зан саад болох үе бий. Гэвч бардам зан маш хор хөнөөлтэй. Бусдаас тусламж хүсэх нь тэднийг болон тэдний мэдлэг чадварыг үнэлж байгаа явдал юм. Танд туслах боломжийг бусдад олгох нь амжилтдаа хөрөнгө оруулж байна л гэсэн үг.

8. Бусдад тусал

Бусдад эерэг мэдрэмжийг өгөх хамгийн сайн аргуудын нэг бол туслах санал тавих юм. Тэдний тусламж хүсэхийг бүү хүлээ. Хэрвээ хэн нэгэнд туслалцаа хэрэгтэй байгаа бол та өөрөө туслах санал тавь. Заавал санал тавихгүйгээр шууд туслах бол бүүр сайн. Хэн нэгэнд дэмжлэг үзүүлэх нь таныг илүү найдвартай хүн болгоно.

САНАЛ БОЛГОХ