Чимх зөвлөгөө: Тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр орлого нэмэгдэх үү?

UB Info

Дасгал хөдөлгөөн хийснээр таны бие илүү эрүүл чийрэг болоод зогсохгүй амьдралын бусад зүйлсэд ч эерэг нөлөөг үзүүлдэг.

Жишээ нь: 7 хоногт 3-аас доошгүй удаа дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүсийн орлого бусдынхаас 6-10 хувиар илүү байдаг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Учир нь тогтмол дасгал хийх нь зүрхний эрүүл мэнд, илүүдэл жин, болон бусад эрүүл мэндийн асуудлыг шийдэхээс гадна оюун ухаан болон сэтгэл санааны үйл ажиллагаа, эрч хүчний төвшинг ихэсгэдэг аж.

Цаашлаад уг гурван зүйл нь бүгд орлогыг ихэсгэхэд хувь нэмрээ оруулдаг байна.

Удирдах чадвараа хөгжүүлснээр давхар илүү сайн эцэг, эх болно. Борлуулалтаа сайжруулахаар ажиллах үед давхар үйл ажиллагаагаа сайжруулж болно. Спортоор хичээллэх нь таныг эрүүл хооллодог болгоно. Гэх мэтээр ямар нэгэн эерэг өөрчлөлтийг хийх нь үргэлж давлагаалж бусад зүйлсэд эерэг нөлөөг үзүүлдэг. Мэдээж ганц дасгал хөдөлгөөн хийснээр таны бүх зүйлд өөрчлөлт орохгүй. 7 хоногт 3 удаа бэлтгэл хийлээ гээд автоматаар баяжна гэсэн үг биш.

Гэхдээ эрүүл чийрэг байх зорилго урдаа тавин түүнийхээ төлөө тууштай зүтгэх явдал нь эерэг давлагааг үүсгэдэг байна. Тавьсан зорилгодоо хүрэх маш их урам зоригийг өгдөг шүү дээ. Энэ нь цаашлаад хувийн амьдрал болон кариераа хөгжүүлэх сэдлийг өгснөөр амьдралын бусад зүйлсийг дараагийн шатанд нь оруулах түлхэц болж өгдөг гэдгийг эрдэмтэд судалгаагаар тогтоожээ.

САНАЛ БОЛГОХ