Нямхүү эмч бяртай юу?

UB Info

АНУ-д өдөрт шинээр 60,000 орчим хүн коронавирус тусаж байна. Харьцангүй тогтворжсон үедээ өдөрт 20,000 орчим хүн коронавирус тусаж байв.

Өнөөдөр АНУ-ын халдварт өвчний хүрээлэнгийн захирал Др.Фаучи Стэнфордын их сургуулийн анагаах ухааны салбарынхантай онлайн уулзалт хийв. Зай барих, маск зүүх, гараа угаах гэсэн маш энгийн үйлдлүүдийг бид нар өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх хэрэгтэйг хэллээ. Мөн тэрээр АНУ бизнесийн үйл ажиллагаагаа хэтэрхий эрт нээсэн нь ийм үр дүнд хүрлээ гэж буруутгав.

АНУ-ын “Нямхүү эмч” буюу Фаучи эмчийн бухимдал нь түүний эрх мэдэл хязгаарлагдмал байгааг тод харуулав.

Харин Нямхүү эмчийн эрх мэдэл хэр хязгаардмал вэ?

Гадаадад гацсан иргэдээ олноор нь татах асуудлаар шийдвэр хүлээгдэж байгаа. Коронавирус туссан хэдэн хүнийг ХӨСҮТ хүлээж авах чадалтай вэ гэдгийг гадаадаас ирж буй хүмүүсийн хэдэн хувь нь өвдсөн байгаатай харьцуулан тухайн сард татан авалт хийх боломжит тоог Нямхүү эмч гадны нөлөөгүйгээр гаргаж өгдөг байх хэрэгтэй.

Энэ мэтчилэн маш олон хүнд шийдвэрүүд хүлээгдэж байгаа..

Хүндэтгэсэн,

З.Энхмөнх


САНАЛ БОЛГОХ