1885 оны гайхам нэгэн зураг

UB Info

Энэхүү 1885 оны гайхам нэгэн зурган дээрх гурван эмэгтэй бол Энэтхэгийн Анандибай Жоши, Японы Кейко Оками, мөн Сирийн Исламбоули нар юм. Тэд тус тусын улсынхаа анхны онцгой эрхт эмэгтэй эмч нар ажээ.

Тэд эмэгтэй хүн анагаах ухаанд суралцах боломжтой дэдхий дээрх хэдхэн газрын нэг болох Пеннисилванийн Эмэгтэйчүүдийн Анагаахын Коллежийн (Women’s Medical College of Pennsylvania) оюутнууд байсан билээ. Маллика Рао HuffPost дээр бичсэнээр "Тухайн цаг үед эмэгтэй хүн анагаах ухааны чиглэлээр сурна гэдэг төсөөлөмгүй байсан.

1885 онд АНУ-д эмэгтэйчүүд сонгууль ч өгөх боломжгүй байсныг үзэхэд, тэдний суралцах үйлд төдийлөн ач холбогдол өгдөггүй байсан нь ойлгомжтой." хэмээсэн аж. Ийм байхад, эдгээр гурван бүсгүй хэрхэн дэлхийн өнцөг булан бүрээс тэнд очиж суралцан эмч болцгоов? "PRI-ийн Дэлхий"-н Кристофер Вульфийн хэлснээр 1850-аад онд Germantown-д WMCP (Women’s Medical College of Pennsylvania)-г байгуулахад эмэгтэйчүүдийн эрх хангалттай хүлээн зөвшөөрөгддөг байсан хэмээн тухайн үеийн эрх баригчид үзсэн аж.

Вулф нэмж хэлэхдээ "Энэ бол дэлхийн хамгийн анхны эмэгтэйчүүдийн анагаах ухааны коллеж байсан бөгөөд эх орондоо анагаах ухаанд суралцах бололцоогүй гадаад оюутнуудыг татан авч эхлэв. Эхлээд Хойд Америк, Европын бусад орнуудаас, хожим түүнээс ч цааших нутгаас ирж байлаа. Энэтхэгийн Жоши, Японы Кэйко Оками нар WMCP-ийн талаар олж сонссоны дараа нийгэм, гэр бүлийнхнийхээ саналыг үл тоон Америк руу бие даан аялж, сургалтын төлбөр болон амьдралын зардлаа өөрсдөө төлж байв...

Олон улсын оюутнуудаас гадна, анхны уугуул Америк эмэгтэй эмч нар ч мөн Африк гаралтай Америкчуудтай зэрэгцэн суралцаж байжээ."

Эх сурвалж: https://www.amightygirl.com/

Зураг: WMCP-ийн төгсөгчид болох Энэтхэгийн Анандибай Жоши, Японы Кейко Оками, мөн Сирийн Исламбоули нар

САНАЛ БОЛГОХ