Дэлхийн вангийн гайхам сайхан

UB Info

5 жилийн өмнө New Horizons автомат станц Дэлхийн вангийн гайхам сайхныг бидний нүднээ дэлгэсэн. Хэсэгхэн хэдээс нь та хэдтэй хуваалцъя.

1. 2015 онд New Horizons станцын авсан Дэлхийн вангийн зургууд дотроос хамгийн бодитой гарсан өнгөт зураг. Газарзүйн үй олон төрлийн тогтцоороо Ангараг гарагтай ч өрсөлдөж мэдэхээр аж.

2. Дэлхийн Вангийн нэгээхэн хэсэгт орших униарт давхаргуудыг харуулсан уг зурагт ойролцоогоор 20 ийм давхарга харагдана. Эдгээр давхаргууд хөндлөнгөөрөө 100 гаруй км үргэлжилдэг.

3. Анхаараарай, Спутник Планитиа хэмээх аварга том уулын зурвас энд харагдаж байна. New Horizons станцын авсан уг өндөр чанартай зурагт Дэлхийн вангийн ус-мөсөн цардас ал-Идриси хэмээн албан бусаар нэрлэгддэг уулстай холилдон буужээ. Эдгээр уулс Спутник Планум гэх эсийн тор мэтээр зүсэгдэн хуваагдсан азотоор баялаг мөс бүхий тогтуун тэгш гадаргаар хязгаарлагдана.

4. Дэлхийн вангийн эсрэг талд Нар байрлах үед уг зургийг буулгасан аж. Энд нарны гэрэл Дэлхийн вангийн манант агаар мандлыг нэвт сүлбэж тодотгосон байна.

Эх сурвалж: The Planetary Society New Horizons 

САНАЛ БОЛГОХ