Гравитацын линз - Gravitational lens эсвэл lensing

UB Info

Алс холын галактикуудаас цацарсан гэрэл асар их масстай биеийн хажуугаар өнгөрөхдөө гравитацын таталцлын улмаас гэрэл мурийх үзэгдэл гардаг бөгөөд үүнийг Гравитацын линз гэнэ.

Та бүхэн жирийн линзийг ядаж нэг удаа хэрэглэж үзсэн байх. Линз нь биетийг томсгож эсвэл тод харуулахад тусалдаг. Гэхдээ фокуслаагүй линз биетийн дүрсийг олон болгож харагдуулдаг. Гравитацын линз нь үүн шиг биетийн дүрсийг өөрөөр харуулж гажуудуулдаг ажээ. Классик физикээр энэ үзэгдлийн зөвхөн хагас хэсгийг нь тооцоолж байсан бол Эйнштейний харьцангуйн ерөнхий онол бүтнээр нь тооцоолох боломжтой болгосон.

Эйнштейн 1912 онд буюу харьцангуйн ерөнхий онолыг хэвлүүлэхээсээ гурван жилийн өмнө энэ үзэгдлийн тооцоог хийж байсан боловч тухайн үедээ өгүүлэл болгон хэвлүүлэлгүй орхиж 1936 онд хэвлүүлж байсан. 1979 онд хос квазар "SBS 0957+561"-ыг хэмжих хүртэл энэ үзэгдэл онол төдий байсан. "SBS 0957+561" квазарыг анх ажиглах үед хоёр квазар мэт харагдаж байсан боловч Гравитацын линз үзэгдлээс болж нэг квазарын дүрс хоёр мэт харагдуулж байгааг тогтоожээ.

Гравитацын линз үзэгдлийг гурав ангилдаг:

1. Хүчтэй линз: Биетийг Эйнштейний цагираг, нум шиг эсвэл олон дүрстэй болгон харагдуулдаг.

2. Сул линз: Биетийн ард байгаа (фон) биетийг линзийн төвөөс перпендикуляр чиглэлд сунгаж харагдуулдаг.

3. Микро линз: Биетийн ард байгаа (фон) биет нь цаг хугацаа өнгөрөх тусам дүрс нь өөрчлөгдөж харагдуулдаг.

Жич: Квазар (Quasar) хэмээх биет нь галактикийн төвд муж бөгөөд өөрөөсөө асар их цахилгаан соронзон долгион ялгаруулж байдаг.

Зургийг: spacetelescope.org

САНАЛ БОЛГОХ