Цаасан шувууны туршилт ба Бенжамин Франклин

UB Info

1752 оны 6-р сарын 10-нд Бенжамин Франклин аянга цахилгаантай борооны үеэр түлхүүр бэхэлсэн цаасан шувууг тэнгэрт нисгэжээ. Энэ үйлдэл нь ган түлхүүрт хүрээлэн буй орчны цахилгаан цэнэгийг цуглуулж аянгыг цахилгаан шинж чанартай гэдгийг түлхүүрт хуримтлагдсан цахилгаан цэнэгийн нөлөөгөөр батлан харуулжээ.

Уг үзэгдлийн дагуу түлхүүрт хуримтлагдсан цахилгаан цэнэгийг одоогийн шинжлэх ухаанд статик цэнэг гэж нэрлэдэг бөгөөд цахилгаан цэнэгийн ниргэлэг нь 20'000 вольт байдаг ч гүйдлийн хэмжээ маш бага байдаг учраас хүний биед сөрөг нөлөөгүй ажээ. Агаарт хуримтлагдсан энерги нь тодорхой хэмжээнээс хэтэрвэл энэ нь цэнэгийн нэвт цохигдох үзэгдэл буюу аянга юм.

Аянга нь цэнэг хуримтлагдсан хэсгээс өөрт хамгийн ойр байрлах цахилгаан дамжуулах материал руу ниргэдэг. Уг үзэгдлийн ашиглан тэрбээр барилга байгууламж, усан онгоцыг хамгаалахад ашигладаг аянга зайлуулагчийг зохион бүтээсэн юм.

САНАЛ БОЛГОХ