Чимх зөвлөгөө: Үр дүнтэй ажиллах 4 арга

UB Info

Хүн бүрд таарсан цаг зохицуулах арга гэж байхгүй. Хүн бүрийн үр бүтээмжийг тулгах ганц арга гэж үгүй. Учир нь цаг зохицуулах болон үр бүтээмж тал дээр бид бүгд өөр өөрсдийн гэсэн сул болон давуу талтай. Нэг хүнд тохирох арга нөгөө хүнд тохирохгүй байж мэднэ. Тиймээс өдрийн үр бүтээмжээ дээд цэгт нь хүргэхийн тулд доорх 4 аргыг туршаад үзээрэй.

1. Урьдчилан төлөвлөх

Унтахынхаа өмнө маргааш хийх ёстой ажлуудаа жагсааж бичээд бүгдийг нь цагт хуваарил. Заавал хийх ёстой чухал ажлуудад цаг гаргахаас гадна бусдаас ирэх хүсэлт, ажлын и-мэйлд хариулах гэх мэт тийм ч чухал биш зүйлсэд ч мөн цаг товлоорой.

2. Хамгийн чухал ажил дээрээ төвлөр

Маш урт хийх зүйлсийн жагсаалт бичих хэрэггүй. Оронд нь зайлшгүй хийх шаардлагатай хамгийн чухал 1-3 даалгавраа тодорхойлоод өдрийн туршид зөвхөн тэднийгээ хий. Уг даалгавруудаа дуусгатал өөр зүйл бүү хий.

3. Помодор арга барил

Помодор арга барил нь богино хугацаанд эрчимтэй ажиллаад, дараа нь богино завсарлагаа авах юм.

Даалгавраа сонго
Сэрүүлгээ 25 минутын дараа тавь
Сэрүүлэг дуугартал хийж бүй зүйлээсээ өөр юу ч хийхгүй
5 минут завсарла

Ийнхүү 4 удаа ажилласны дараа 15-30 минутын завсарлагаа ав

4. 90 минутын арга

Хүний бие "Ултрадын хэмнэл"-ийг дагадаг. Ойролцоогоор өглөөний 9-өөс өдрийн 13:00 цагийн хооронд хүний бие хамгийн эрч хүчтэй байдаг. Үүнээс хойш эрч хүчээ бага багаар алдсаар оройны 17:00 цагийн үед бүрэн ядралд ордог аж. Тиймээс эрч хүч дээд цэгтээ байх үеэ ашиглан хамгийн чухал ажлуудаа хийх нь хамгийн үр дүнтэй.

САНАЛ БОЛГОХ