Чимх зөвлөгөө: Хэрхэн идэвхтэй амьдрах вэ?

UB Info

Идэвхгүй байдал гэдэг нь урам зориг, эрч хүч, хүсэл тэмүүлэлгүй болохыг хэлэх бөгөөд кариер болон амьдралдаа дэвшилт гаргахгүй байх гол шалтгаануудын нэг билээ. Ихэвчлэн та өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун бус үед уг байдал бий болох ба хэдийгээр уг байдлаас гарах хэрэгтэйг мэдэж байгаа ч хэрхэн гарахаа мэдэхгүйн улмаас улам гүн сэтгэлийн хямралд орж эрч хүчээ илүү ихээр алдсаар байдаг.

Хүсэл тэмүүлэлгүй байх нь идэвхгүй байдлыг бий болгоно

Аливаа зүйлийг хийхэд хүсэл эрмэлзэл зайлшгүй шаардлагатай гэдэг бол худлаа. Учир нь хүсэл эрмэлзлийг үйлдэл бий болгодог. Бэлтгэлдээ явахыг дэмий бодож суух бол хүсэл эрмэлзэл. Харин бэлтгэлийн хувцсаа баглаад гэрээсээ гарах бол үйлдэл юм. Ийнхүү үйлдлийг үргэлж хүсэл эрмэлзэл дагаж байдаг. Тиймээс юу ч хийхийг хүсэхгүй үед өөрийгөө хүчлээд ч хамаагүй анхны алхмаа хийвэл хүсэл эрмэлзэл аяндаа бий болно.

Урдаа зорилго тавихгүй байх нь идэвхгүй байдалд хүргэнэ

"Яаж ажил тартал тэснээ", "Маргаашийг яаж давнаа" гэх мэт хандлагатай амьдрах нь мөн нь идэвхийг үгүй хийгээд зогсохгүй амьдралыг таны амьдралыг маш уйтгартай болгоно. Харин утга учиртай зорилгыг урдаа тавьснаар уг хандлага өөрчлөгдөх юм. Амьдралын хэсэг бүрд утга учиртай зорилгууд байх боломжтой. Ажилдаа тушаал дэвших, сайн дурын ажил хийх гэх мэт зүйлийг урдаа тавин түүнийхээ төлөө зүтгэх нь таныг идэвхгүй байдлаас гаргана.

Судалгаа шинжилгээ ба идэвхгүй байдал

Судалгаа шинжилгээг хэтрүүлэх нь мөн л идэвхгүй байдалд хүргэнэ. Учир нь мэдээлэл технологи хөгжсөн өнөөгийн үед аливаа зүйлийг хийж эхлэхээс өмнө хэтэрхий их судалгаа хийх нь элбэг болсон. Дугуй хэрхэн унах талаар ном унших, дугуйн дээрээ гараад суух хоёр асар том ялгаатай шүү дээ.

Хүлээцтэй бай

Идэвхтэй байх бас нэгэн сайн арга бол аливаа зүйлд хэт хурдан хариу барих гэж хичээхээ болих юм. Ямар нэгэн асуудалд хэт яаруу хандах нь тухайн асуудалд тархиараа биш сэтгэл хөдлөлөөрөө хандах үндэслэл болоод зогсохгүй тухайн асуудлыг байгаа байдлаас нь илүү хурц болгож харагдуулдаг байна. Үүний оронд хүлээцтэй хандаж өөрт төрж буй сэтгэгдлээ хяна. Гэнэтийн байдалд та хэрхэн хариу үйлдэл үзүүлж байна? Сайн хянах тусам таны хариу үйлдэл илүү үр дүнтэй байх болно.

САНАЛ БОЛГОХ