Хийж байгаа зүйл дээ хамгийн шилдэг нь баймаар байна уу?

UB Info

Стратеги хэчнээн сайн байх нь хамаагүй. Хэрвээ танд чадвар байхгүй бол ямар ч сайн стратегитай байсан хол явахгүй. Голф анхлан суралцаж буй тамирчид амжилтад хүрэхийн тулд үнэтэй цохиур заавал шаардлагатай гэж бодох тохиолдол элбэг байдаг. Гэвч голф тоглоход цохиураас илүү техник чухал юм. Жишээ нь Тайгер Вүүдс ямар ч хямдхан цохиураар таныг будаа болгож чадна шүү дээ.

Өөрийгөө хөгжүүл

Таны хийж байгаа ажил таны хэчнээн чадварлаг болохыг илэрхийлнэ. Хэрвээ өөр зүйл хүсэж байгаа бол өөрийгөө хөгжүүл. Хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байгаа бол гаднаас илүү сайн стратеги хайхаа болиод оронд нь өөрөөсөө хай. Өөрийн хараа, ур чадвараа тогтмол хөгжүүлснээр хүссэн үр дүндээ хүрч чадна.

Өөрийгөө хүнд байдалд оруул

Танд маш их дарамт шахалтыг өгөх байдалд өөрийгөө албадан оруул. Ихэнх амжилтад хүрч чадсан хүмүүс маш их дарамт шахалттай нүүр тулснаар үнэхээр юу хийж чадах бүрэн потенциалаа нээж чадсан байдаг. Анхандаа танд тийм сайхан санагдахгүй ч энэ нь таны сул талуудыг үгүй хийж таныг маш ихээр өөрчлөх болно.

Бусдыг битгий хуулбарла

Хэрвээ өөр хүний замаар явж байгаа бол та хаа хүрэх вэ? Бусдын зорьсон газарт уу эсвэл өөрийнхөө юу? Хэрвээ та өөрийн хэн болохоо мэдэхгүй бол үргэлж өөр хэн нэгэн байх гэж хичээх болно. Энэ нь тан хэзээ ч хамгийн сайнаараа байж чадахгүй гэсэн үг юм. Таны хийсэн ажлын чанар хямдхан дуураймал мэт байх ба хэзээ ч сэтгэлд хүрсэн үр дүн гаргаж чадахгүй.

Хийж буй зүйлдээ дурла

Хийж буй зүйлдээ дурлах юм бол үргэлж өөрийн эрхгүй хөгжин дэвшихийг хүсэх болно. Хэчнээн чадварлаг болсон ч тогтмол бусдаас заавар зөвлөгөө авахаа хэзээ ч болихгүй. Тиймээс танд үнэнийг хэлэхээс айхгүй хүмүүсээр өөрийгөө хүрээл. Харин танд долигонож, зөвхөн хүссэн зүйлийг чинь л хэлдэг хүмүүсээс зайгаа барь.

Үүнийг яагаад хийж байгаагаа хэзээ ч бүү март

Та турмаар байв ч тэр бялуу гоё харагдаж байна уу? Эсвэл ажилдаа амжилт гаргамаар байв ч хэдэн хоног залхуурмаар санагдаж байна уу? Тэгвэл битгий. Бид алсын зорилго тавин түүнийхээ төлөө зүтгэж байх явцдаа "ганцхан удаа" гэдэг үгээр өөрсдийгөө хуурах тохиолдол их. Хамгийн аюултай нь бид толгой дотроо уг шийдвэрийг үргэлж яаж ийгээд зөвтгөдөг.

Хэдийгээр хоолны дэглэмээ умартан нэг удаа пицца идэх, эсвэл нэг хоног ажлаа хойшлуулан залхуурснаар тийм ч ихээр хохирохгүй ч гэсэн нэг удаа өөрийгөө зөвтгөх юм бол дараа нь дахиад л өөрийгөө зөвтгөн уг байдал давтагдана гэсэн үг. Ингэснээр хэрээс хэтэрч нэг л мэдэхэд таны хүсэхгүй байгаа зүйл аль хэдийн таны нэг хэсэг болсон байдаг.

САНАЛ БОЛГОХ