Европын Өмнөд Обсерватори

UB Info

The European Southern Observatory/ESO)-ийн Маш Том Телескоп (Very Large Telescope) нь хамгийн анхны удаа залуу, 2 аварга экзогараг дагуулсан Нар шиг одны зургийг даржээ!

Олон экзогарагтай системүүдийн зураг маш ховор байдаг бөгөөд өнөөг хүртэл одон орон судлаачид нартай төстэй оддыг тойрч буй нэгээс олон гарагийг шууд ажиглаж байгаагүй билээ. Энэ мэт ажиглалтууд нь одон орон судлаачдад манай Нарыг тойрон орших гарагууд хэрхэн үүсэж, хөгжиж ирснийг ойлгоход маш чухал ач холбогдолтой юм.

ESO-ийн Хэт том Телескоп (Extremely Large Telescope/ELT) ашиглан энэхүү системийг үргэлжлүүлэн ажигласнаар одон орон судлаачид тухайн гарагууд одоогийн байршилдаа үүссэн, эсвэл өөр газраас шилжиж ирсэн эсэхийг шинжлэх боломжтой болно. ESO-ийн ELT-ээр мөн нэг систем дэх хоёр залуу гараг хоорондын харилцан үйлчлэлийг судлах боломжтой юм.

Зураг: ESO-ийн Маш том телескоп (Very Large Telescope)-ын SPHERE хэрэгслээр авсан энэхүү дүрс нь хоёр аварга экзогараг дагалдан буй TYC 8998-760-1 одыг харуулжээ.

Одон орон судлаачид нартай төстэй оддыг тойрсон нэгээс олон гарагийг шууд ажиглаж байгаа нь энэ юм. Зургийг залуу, Нартай төстэй одноос (зүүн дээд буланд) коронаграф ашиглан гэрэл цацаж, улмаар ойрын гарагуудыг илрүүлэх боломжтой болсон байна. (экзогараг = манай нарны аймгаас гадна орших гараг)

Эх сурвалж: The Astrophysical Journal

САНАЛ БОЛГОХ