Чимх зөвлөгөө: Хэрхэн өөрийгөө хорлохгүй байх вэ?

UB Info

Өөрийгөө хорлох гэдэг нь таны логик оюун ухаан, ухамсар (эрүүл хооллох, мөнгө хадгалах хэрэгтэй гэж сануулдаг оюун ухаан) чинь таны далд ухамсартай (түргэн хоол идэх, дэмий зүйлсэд хэтэрхий их мөнгө үрэхэд хүргэдэг оюун ухаан) зөрчилдөхийг хэлнэ. Өөрийгөө хорлох нь таныг хүсэж буй үр дүн, зорилгодоо хүрч чадахгүйд хүргэх болно.

Өөрийгөө хорлох талаар ойлголттой бол

Өөрийгөө хорлох шинж байдал таны амжилт, аз жаргалыг тогтмол нураадаг зуршил болох боломжтой. Энэ нь хэдийгээр бид ямар нэгэн зүйлд хүрэхийг хүсэж байгаа ч огт чадахгүй байхыг хэлэх юм. Учир нь та далд ухамсар дотроо өөрөө мэдэлгүй түүнийхээ эсрэг тэмцэж байдаг.

Ямар нэгэн юм авахын тулд мөнгөө хадгалж байгаа хэдий ч өөрт таалагдсан тийм ч шаардлагагүй зүйлс дээр мөнгөө үрсээр байх гэх мэт.

Өөрийгөө хорлох зуршлуудыг ойлго

Залхуурах: Хүссэн зорилгодоо хүрэх эцсийн хугацаа тавь, түүнийгээ чандлан сахь.
Сөрөг бодол: Өөртөө хүлээцтэй, энэрэнгүй ханд. Өөрийгөө тогтмол хөгжүүл.
Төгс үзэл: Бүх зүйлийг төгс байлгах гэж хичээх нь огт боломжгүй стандарт бөгөөд таныг урагш алхам хийхэд тогтмол садаа болно.

Өөрийгөө хорлож буй шалтгааныг олж тогтоо

Таныг өөрийгөө хорлоход хүргэж буй ямар зүйл, шалтгаан байна? Түүнийгээ зогсоо.

Доторх эерэг дуу хоолойгоо ол

"Би чадахгүй", "Би бүтэлгүй" гэж бодохоо боль. Оронд нь доторх дуу хоолойгоо илүү эерэг зүйлсээр соль.

Бодох цаг гарга

Амжилттай хүмүүс өөрсдийн сонголт, шийдвэр, үйлдэл бүрээ сайтар бодож байж хийдэг. Тэд юу бүтсэн, юу бүтээгүй гэдгээс байнга суралцаж байдаг бөгөөд цаашдын шийдвэрүүдээ өмнөх туршлагаасаа хамааран байнга өөрчилж байдаг.

Шинж чанараа өөрчил

Мөч бүхэнд нэг бол бидний хүсэж байгаа зүйлд ойртуулах эсвэл түүнээс биднийг холдуулах үйлдлүүдийг хийж байдаг. Таны хийж буй үйлдэл, бодож буй бодлууд чинь таны аз жаргалд чин муугаар нөлөөлөх эсэхийг сайтар тунгаа. Хэрвээ үгүй бол тухайн бодлуудаа өөрт илүү ашигтай бодлуудаар соль.

Жижиг өөрчлөлтүүдээр эхэл

Хийхийг хүсэж буй өөрчлөлтүүдээ тодорхойлсон бол нэгийг нь сонгоод зөвхөн түүн дээрээ ажилла. Хэрвээ та маш замбараагүй бол өглөө болгон ширээгээ цэвэрлэхэд 5 минутыг зарцуулж зурш.

САНАЛ БОЛГОХ