UBinfo: Push notification гэж юу вэ?

UB Info

Бидний өдөр тутам ашигладаг аппликейшнуудыг push notification-гүйгээр төсөөлшгүй. Энгийнээр тайлбарлавал энэ бол таны хэрэглэж буй аппликейшнээс зөвхөн танд зориулан илгээж буй мессеж юм. Хэрэв push notification байгаагүй бол шинэ и-мэйл ирсэн эсэх, фэйсбүүкт оруулсан зурган дээр хэн лайк дарсан, коммент бичсэн гэх мэдээллийг тэр дор нь мэдэх аргагүй болно.

Ubinfo push notification яаж ажилладаг вэ?

Монголын хамгийн их уншигчтай 70 гаруй сайтын мэдээг UBinfo танд нэг дор цуглуулж өгснөөр та хэрэгтэй мэдээллээ цаг алдалгүй унших боломжтой болдог. Цаг минут тутамд нэмэгдэн урсаж байгаа олон мэдээнүүд дундаас хамгийн чухал, тухайн цаг үед болж буй үйл явдлын мэдээг push notification-р дамжуулан 900,000 гаруй хэрэглэгчдэд UBinfo илгээснээр та бүхэн мэдэлгүй өнгөрөх байсан хэрэгтэй мэдээллээ шуурхай авдаг.

UBinfo push notification-г хэрхэн өөрт ашигтайгаар ашиглах вэ?

Байгууллагаа, үйлчилгээ, бүтээгдэхүүн, хувь хүний сурталчилгааг олон нийтэд түгээнэ гэдэг хөлс хөдөлмөр шаардсан ажил. Фэйсбүүк, инстаграамаар boost хийж, гадуур сурталчилгааны самбар байршуулж бүгдийг хийсэн ч нэг л явж өгөхгүй байна уу?

Мэдээж шүү дээ

Тэдгээр сурталчилгаа хүмүүсийн нүдний урдуур, утасны дэлгэцэн дээр гүйгээд л өнгөрнө. Хамгийн гол нь таны зургийг нь харуулж текстийг нь уншуулах гэж зорьсон зүйлд хүмүүс анхаарал хандуулахгүй байна.

Харин UBinfo бол өөр. . .

- Ubinfo апп-ын push notification 900,000 гаруй хэрэглэгчдэд нэг дор хүрдэг.
- Илгээсэн push notification дотор бичвэр, зураг, видео, линк гээд бүх төрлийн мэдээлэл орох боломжтой.
- Push notification дэлгэцэн дээр үлддэг учир хэрэглэгч заавал уншдаг.

Хэрэв та UBinfo апп-ын push notification үйлчилгээг сонирхож байвал 75752020, 99930350 утсаар эсвэл info@ubinfo.mn хаягаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

САНАЛ БОЛГОХ