Танд урам зориг өгөх Брюс Лигийн 20 ишлэл

UB Info

Хэдийгээр Брюс Лигийн амьдрал тийм удаан үргэлжлээгүй ч гэсэн түүний орчин үеийн философид оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй билээ. Тэрээр дэлхий даяар Хятадын тулааны урлаг болох күн фүг дэлгэрүүлэхэд маш том нөлөө үзүүлсэн ба боломж олдох бүртээ амьдрал өөрчлөх сургаалуудыг айлддаг байжээ. Ийнхүү таны эргэлзээг үгүй хийх түүний 20 ишлэлийг хүргэж байна.

“Хэрвээ ямар нэгэн зүйлийг хийх талаар хэтэрхий их бодох юм бол чи хэзээ ч түүнийгээ хийж чадахгүй.”

“Би таны хүссэнээр амьдрах гэж төрөөгүй, та ч минийхээр амьдрах гэж төрөөгүй.”

”Амар хялбар амьдралыг бүү хүс. Харин хүнд амьдралыг давж туулах хүч чадлыг хүс.”

”Алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөх зориг байвал ямар ч алдааг уучилж болно”

”10000 өшиглөлтийг нэг удаа давтсан хүнээс илүү нэг өшиглөлтөө 10000 удаа давтсан хүн аюултай.”

”Эд зүйлсэд хэдий чинээ үнэ цэнэ өгнө, төдий чинээ өөрийн үнэ цэнээ алдана.”

”Хэрвээ чи амьдралд хайртай бол цаг бүү дэмий нөхцөө. Учир нь амьдрал бол цаг юм.”

”Гайхуулах нь тэнэг хүний хувьд нэр төр юм.”

”Зөвхөн хурдан, хүчтэй хүн амжилтад хүрдэггүй. Амжилтад хүрдэг хүн бол өөрийгөө чадна гэж итгэдэг хүн юм.”

”Зөвхөн мэдэх хангалтгүй, хэрэгжүүлэх хэрэгтэй. Зөвхөн хүсэх хангалгүй, хийх хэрэгтэй.”

”Үргэлж өөрийнхөөрөө бай, өөрийгөө илэрхийл, өөртөө итгэ. Амжилтад хүрсэн хүмүүсийг дуурайх гэж бүү хичээ.”

”Хийж байгаа зүйл бүрдээ хязгаар тогтоох юм бол ажил, амьдрал чинь ч мөн хязгаарлагдана. Үнэндээ хязгаар гэж байдаггүй. Зөвхөн оргилууд л байдаг. Харин чи тэр оргил дээр гарах биш түүний дараагийн оргилд хүрэх гэж хичээх хэрэгтэй.”

”Эерэг зүйлийг сонго. Чамд сонголт бий, чи өөрийн хандлагаа захирна. Эерэг зүйлийг сонго. Чамайг хөгжүүлэх зүйлийг л сонго. Эерэг хандлага амжилтыг авчирна.”

”Хэрвээ маргааш алдаа гаргамааргүй байвал өнөөдөр үнэнийг хэл.”

”Хэрвээ сэлж сурмаар байвал зүгээр л ус уруу үсэр. Газар дээр хэчнээн сэлэх талаар бодоод бодоод сэлж чадахгүй.”

”Цагийг үрэх гэдэг нь ямар нэгэн зүйл хийж өнгөрөөхийг хэлнэ. Цаг нөхцөөнө гэдэг нь ямар ч үр дүнгүй байхыг хэлнэ. Бид бүгдэд өнгөрөөх, нөхцөөх цаг бий бөгөөд цагаа яах нь бидний дур. Гэхдээ цаг нэгэнт өнгөрөх л юм бол үүрд байхгүй болно гэдгийг сана.”

”Хамгийн хатуу мод хамгийн амархан хугардаг. Харин хулс салхины аясыг даган найгаж амьдардаг. Уян хатан бай!”

”Хэрвээ ямар нэгэн зүйлийг боломжгүй гэж бодвол чи түүнийг өөрөө боломжгүй болгож байна.”

“Бусдын аяган дахь цайг амтлахын тулд өөрийн аяган дахь цайгаа хоослох хэрэгтэй.”

”Уян хатан бай, ямар ч хэлбэргүй, яг л ус шиг. Усыг аяганд хийхэд аяга шиг хэлбэртэй болдог. Усыг саванд хийхэд сав шиг хэлбэртэй болдог. Усыг цайны данханд хийхэд цайны данх шиг хэлбэртэй болдог. Ус зөөлөн дусалж чадна, мөн ширүүн давлагаалж ч чадна. Ус шиг бай.”

САНАЛ БОЛГОХ