Чимх зөвлөгөө: Бухимдал тайлах амьсгалын дасгалууд

UB Info

Удаан бухимдалтай явах нь зүрхний шигдээс, тархинд цус харвах гэх мэт эрсдэлүүдийг дагуулдаг бөгөөд, харшил, чихрийн шижин, ходоод гэдэсний хямрал, дархлаа муудах зэрэг өвчинг өдөөх хүчин зүйл болдог.

Бухимдал тайлах энгийн аргуудаас суралцах нь таны эрүүл мэндэд маш их тустай. Амьсгалын дасгал нь энгийн, тохиромжтой бас үр дүнтэй байдаг учир та дараах дасгалыг хийгээд үзээрэй.

1. Орчноос өөрийгөө хэсэг зуур тусгаарлаж, бодлоо төвлөрүүлэн бүх биеэ суллаарай.

2. Нүдээ аньж өөртөө дарамт болж байгаа бүх бодлоо орхин тайвшир.

3. Таван секундэд хамраараа гүнзгий амьсгал аажим авч 5 секундийн турш амаар аажим гадагшлуулна. Гэдэсний булчингаа оролцуулахаа бүү мартаарай.

4. Энэ дасгалыг 3-5 мин үргэлжлүүлэн хийнэ.

5. Aжлын байранд, гэртээ, гадаа, автобусанд хаана ч сууж хийх боломжтой.

6. Дасгал хийж байхдаа аз жаргалтай хүүхэд насныхаа тухай, аав ээжтэйгээ өнгөрүүлсэн баярт мөчүүдээ, нартай цэлмэг өдөр байгалийн сайханд ногоон зүлгэн дээр хөл нүцгэн явж байна гэх мэтээр төсөөлөн бодоорой.

САНАЛ БОЛГОХ