Чимх зөвлөгөө: Допамин бидэнд яагаад хэрэгтэй вэ?

UB Info

Допамин бол таны ааш зан, сэтгэл санаа, анхаарал, эрч хүчинд нөлөөлдөг химийн бодис билээ. Тэгвэл аз жаргалтай байхын гол шалтгаан юу вэ? Зарим хүмүүс эрүүл харилцаа, дуртай ажлаа хийх гэх байх. Зарим нь одоо үедээ байх, эерэг хандлага гэнэ байх.

Допамин нь жин хасахад туслах, сэтгэл гутралаас хамгаалах, урам зоригийг нэмэх, ой санамжийг сайжруулах, баяр баясгалантай болгох, муу зуршлуудыг буруулах болон өөртөө сэтгэл хангалуун байлгах гэх мэт үйлчилгээтэй.

Тархин дахь допамины хэмжээг ихэсгэхийн тулд:

Чихэрлэг зүйлсийн хэрэглээгээ багасга. Чихэр тархины допамин шахдаг хэсэг муугаар нөлөөлдөг. Мөн донтуулах шинж чанартай бодис гэж үздэг тул хэт их хэмжээний чихэр аюултай.

Гар утасны хэрэглээгээ багасга. Бидний ухаалаг гар утаснуудын ялгаруулдаг цацраг туяа мөн л тархины допамин ялгаруулдаг хэсэгт садаа болдог. Тиймээс онцын шаардлагагүй л бол утсаараа дэмий бүү оролд.

Байгал орчинд цагийг өнгөрөө. Судалгаагаар байгаль орчинд цагийг өнгөрөөх нь тархины допамины хэмжээг ихэсгэж улмаар сэтгэл санааны болон биеийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг гэдгийг баталсан.

Дасгал хөдөлгөөн хийх нь мөн л допамины хэмжээг ихэсгэнэ. Хэрвээ тогтмол фитнесд явах боломжгүй бол ажилруугаа аль болох алхаж байгаарай.

Хангалттай нойр ав. Таны ажлын бүтээмж болон сэтгэл санаанд нойр маш ихээр нөлөөлдөг. Хангалттай унтахгүй удаан хугацаагаар явах нь биднийг муухай ааштай болгож урмыг үгүй хийхээс гадна, яваандаа илүү ноцтой эрүүл мэндийн асуудлууд болж хувирдаг.

САНАЛ БОЛГОХ