Чимх зөвлөгөө: "Doomscrolling" гэж юу вэ?

UB Info

"Doom" гэдэг нь үхэл, сөнөх, мөхөх гэсэн утгатай үг. "Scrolling" гэдэг нь гар утсаараа Фэйсбүүк гэх мэт нийтийн сүлжээ ухахыг хэлнэ. Тэгвэл "Doomscrolling" гэдэг нэрээр баруунд дэлгэрээд байгаа уг үзэгдэл нь сөрөг мэдээгээр дүүрэн нийтийн сүлжээнд хамаг цагаа өнгөрөөхийг хэлж байгаа аж.

Ялангуяа цар тахал дэлгэрч буй өнөөгийн үед нийтийн сүлжээ хэт их ашиглах нь бидний сэтгэл санааны эрүүл мэндэд маш муугаар нөлөөлж байгаа гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Энд ингэж хүн эндсэн, тэнд тийм осол гарсан гэх мэт мэдээнүүдээр дүүрсэн нийтийн сүлжээний хор уршгийн талаар эрдэмтэд ийнхүү тайлбарлажээ.

Нийтийн сүлжээнд эдгээр мэдээнүүдийг уншиж цагаа өнгөрөөх тусам айн сандарч мэдээлэл цуглуулах зорилгоор улам их ийм төрлийн мэдээнүүдийг унших зуршилтай болдог бөгөөд улмаар амархан хямарч, айдас түгшүүрт автдаг байна.

Хэрхэн үүнийг таслан зогсоох вэ?

1. Цаг тавь

Таны ухаалаг гар утас болон Фэйсбүүж гэх мэт зарим аппликэйшнүүд өөр дээрээ хэсэг хугацааны турш ашигласны дараа хааж, хэрэглэх боломжгүй болгодог горимтой. Үүнийг ашиглан сөрөг мэдээллүүдийг хязгаарлаарай.

2. Өөрийгөө удирд

Нийтийн сүлжээ ашиглаж байхдаа тухайн мэдээнүүдийг алгас. Онцын шаардлагагүй групп, хуудаснуудыг дагахаа боль. Мөн хэт их сөрөг мэдээ бичдэг хүмүүсийг дагахаа болиорой.

3. Эерэг бай

Нийтийн сүлжээг сөрөг зүйл унших гэж ашиглахаа зогсоо. Оронд нь найз нөхөд, гэр бүлтэйгээ холбогдох, таны инээдийг хүргэх хөгжилтэй зүйлс унших гэх мэтээр ашиглаарай.

САНАЛ БОЛГОХ