Байлдааны онгоцны нисгэгчдийн хэрэглэдэг хурдан унтах арга

UB Info

Дэлхийн хоёрдугаар дайны үед байлдааны онгоцны нисгэгчид хангалттай нойр авахгүйгээр нисэх нь маш аюултай гэдгийг Америкийн зэвсэгт хүчин ойлгожээ. Сайн унтаж чадаагүйн улмаас тархи толгой нь ядарсан нисгэгчид дайсны суманд оногдох, өөрийн хүнээ буудаж сөнөөх гэх мэт алдаануудыг түгээмэл гаргадаг байсан аж.

Иймээс байлдааны нисгэгчдийг маш хурдан унтуулах арга замыг хайж олох шаардлагатай болсон аж. Ийнхүү АНУ-ын зэвсэгт хүчин нисэгчдэд хэрхэн богино хугацаанд унтах талаар зааж өгөхийг Бад Винтер хэмээх усан цэрэгт даалгажээ. Түүний зохиосон аргыг ердөө зургаахан 7 хоногийн турш давтсан нисгэгчдийн 96% нь хоёр минутын дотор унтах чаддаг болсон байна.

Бад Винтерийн зохиосон унтах техник:

1. Орондоо ороод тухтай байрлалаа ол

2. Нүдээ ань

3. Нүүрний булчингуудаа сулла. Энэ нь бүх юм зүгээр гэсэн мэдээллийг тархинд илгээдэг ба амьсгааг удаан, гүнзгий болгож өгдөг

4. Мөрөө сулла

5. Хөл, гараа сулла. Тэднийг суларч байгааг мэдэр

6. Яг л утсаа унтрааж байгаа мэт тархиа ч мөн унтраа

7. Юу ч битгий бод. Хэрвээ бодох л юм бол булчингууд чинь ажиллаж эхлэх болно.

САНАЛ БОЛГОХ