Чимх зөвлөгөө: Хэрхэн гэмшихгүйгээр үгүй гэж хэлэх вэ?

UB Info

Хэн нэгэн таниас юм хүслээ. Та үгүй гэж хэлмээр байгаа ч үзэн ядуулахгүйн тулд зөвшөөрөх гэж байна. Гэвч хэрвээ зөвшөөрвөл та өөртөө урам хугарч, тэдэнд уур хүрнэ. Энэ сөрөг мэдрэмжүүдийн цикл нь таны харилцаанд муугаар нөлөөлдөг гэдгийг судалгаагаар тогтоожээ.

Гэмшихгүйгээр үгүй гэж хэлж сурах

Хэрвээ бусдад үгүй гэж хэлэх танд хэцүү байдаг бол доорх алхмуудыг хийгээд үзээрэй.

1. Таны эргэн тойрон дахь хүмүүс хэрхэн татгалзаж байна. Мөн тэд уг байдлыг хэрхэн зохицуулж байгааг ажигла. Хэрвээ тэдэнд үгүй гэж хэлэх асуудалгүй байгаа бол танд ч мөн асуудал болох ёсгүй.

2. Хэрвээ танаас нааштай хариулт сонсохын тулд дарамт шахалт үзүүлээд байвал цаг хугацаа хүс. "Эргээд холбогдъё", "жаахан бодъё" гэх мэт. Ингэснээр тайвширч, үнэхээр хийхийг хүсэж байгаа мөн чадах эсэхээ бодох боломжтой.

3. Үгүй гэж хэлэхийн тулд өөрийн зарчим, ёс суртахууны талаар бодох хэрэгтэй. Хэрвээ тодорхой ёс суртахуун баримталдаг бол үгүй гэж хэлэхэд илүү амархан байна. Мөн бусад хүмүүс таны шийдвэрийг илүү хүндэтгэнэ.

4. Таныг яаж ч ятгах гэж оролдсон бай зүгээр л татгалз. Та хэнд ч ямар ч өргүй.

5. Хэрвээ тусалмаар байв ч яагаад ч боломжгүй үед хариу санал тавь. Өөрөөр туслах эсвэл тусалж чадах өөр хүнтэй холбож өгөх гэх мэт.

САНАЛ БОЛГОХ