Чимх зөвлөгөө: Юу ч хийх хүсэл төрөхгүй байх шалтгаанууд

UB Info

Хангалттай шалтгаан байхгүй

Хэрвээ аливаа зүйлийг хийхийг хүсэхгүй байгаа бол:

1. Өөртөө худлаа ярихаа болиод зүгээр л хийхээ боль.

2. Хэрвээ ажил гэх мэт болих боломжгүй зүйл бол өөр өнцгөөс хар.

Зорилго чинь хэт хүнддэх

Хэт том зорилго тавьснаас болж хаанаас эхлэхээ мэдэхгүй гацсан бол зорилгоо жижиг хэсгүүдэд хуваа. Зорилгодоо хүрэх цаг хугацааны хүснэгт гаргаад хамгийн эхний алхмыг хий.

Өөртөө итгэлгүй байх

Хэрвээ аливаа зүйлийг хийж чадахгүй юм шиг санагдаж байвал өмнө нь давж гарсан хэцүү зүйлсээ сана. Тухайн үед хийж чадахгүй юм шиг санагдаж байсан л биз? Таныг хязгаарлаж буй бодлуудыг урам зориг өгөх бодлуудаар соль.

Айдас

Хэрвээ тухайн зүйлийг хийхээс айж байгаа бол айдсаа ойлгохыг хичээ. Яг юунаас айж байгаа, тухайн айдас танд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлоод түүндээ тохирсон арга хэмжээг ав.

Эрүүл бус амьдралын хэв маяг

Байнга ядраад байгаа бол амьдралын хэв маягаа соль. Шөнө дор хаяж 8 цаг унт, өглөөний цайгаа тогтмол уу, каффейн, алкоголь, никотин зэргийн хэрэглээг багасга.

САНАЛ БОЛГОХ