Чимх зөвлөгөө: Алдаанаасаа суралц

UB Info

Өөрийгөө хөгжүүлэх тал дээр бид ихэнхдээ бодит бус дүрэм журамтай хийсвэр зарчмыг дагаж мөрддөг. Мөн амьдралд юу ч тохиолдсон тухайн системээ баримтална гэж гэнэн зангаар итгэдэг. Гэвч хэцүү зүйл тохиолдсоноос болж бидний төлөвлөгөө нурах нь асуудал биш, харин нурсан тохиолдолд яах вэ гэдэг хамгийн чухал.

Болж бүтэж байснаа үргэлжлүүл

Ямар нэгэн төлөвлөгөө нурсан тохиолдолд шинэ төлөвлөгөө бий болгох гэж бүү яар. Уг байдалд таны хийж болох хамгийн ашигтай зүйл бол дахин нэг сөхөж үзээд аль хэсэг нь амархан бүтсэн, аль нь бүтээгүй вэ гэдгийг тодорхойлох юм.

Алдаанаасаа суралц

Бид бүгдийн амьдралд зорилгодоо хүрэхэд бүтэлгүйтэх тохиолдол гарна. Гэвч энэ бол асуудал биш. Харин бүтэлгүйтсэн ч алдаанаасаа суралцахгүй байвал асуудал болно. Уг хандлага нь биднийг ямар ч зорилго тавьсан түүндээ хүрэхгүй дахин дахин бүтэлгүйтэхэд хүргэдэг.

САНАЛ БОЛГОХ