Чимх зөвлөгөө: Харилцааны ач тус

UB Info

Бид эрүүл мэндээ сайжруулахын тулд зөвхөн эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийгээд зогсохгүй харилцаа холбоон дээрээ ч гэсэн анхаарах хэрэгтэй аж. Мөн эрүүл, түшиг тулгуур болсон харилцаа холбоотой хүмүүс илүү удаан амьдардаг гэдгийг судалгаагаар тогтоосон байна.

Сэтгэл санааны байдал биологийн үйл явцад нөлөөлдөг

  • Стрэсст орох үед бидний бие өөрчлөгддөг
  • Стрессийн гормон ихэснэ
  • Зүрх судасны систем хамгаалалтын горимд шилжинэ
  • Ингэснээр бие махбод огцом халдаг болж бактеритай тэмцэх чадвар ихсэх боловч вирус эсэргүүцэх чадвар дорддог

Стрессийн гол хүчин зүйл

Ганцаардал бол стрэсстэх нэлээн том хүчин зүйл юм. Удаан хугацаагаар ганцаардах нь биеийн кортисолын хэмжээг ихэсгэж яваандаа илүү том асуудал болж хувирдаг аж. Харин бусадтай харилцаа холбоо тогтоох нь тархинд окситоцин шахдаг ба энэ нь кортисолын хэмжээг багасгах, өвчин намдаах, стресс бууруулах болон тархины шинэ эсийн бойжилтыг дэмжих сайн талтай.

Иймээс эрүүл хооллолт, дасгал сургуулилт хийхэд цаг зав, нөөц баялгаа зарцуулдаг шиг харилцаа холбоо тал дээр ч гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт цагийг өнгөрөөх хэрэгтэй юм.

Эх сурвалж

САНАЛ БОЛГОХ