Элон Маскын үр бүтээлтэй ажиллах 6 дүрэм

UB Info

Энэ жил хамгийн ашигтай ажиллаж байгаа компаниудын нэг болох "Tesla"-ын үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Элон Маскыг мэдэхгүй хүн ховор биз ээ. "Tesla"-ын хувьцаа 3 сард 360 ам.долларын үнэтэй байсан бол 8 сар гэхэд 1400 ам.доллар хүртэл өсжээ. Ингээд түүний 2018 онд ажилчид даа илгээж байсан үр бүтээмжийг сайжруулах талаар и-мэйлийг хүргэж байна.

1. Том хурал зохион байгуулахаа боль

Компаниудын хувьд өргөн хүрээний хурал зохион байгуулах нь маш хохиролтой. Үнэхээр хурал хийх зайлшгүй шаардлагатай бол хуралд суусан хүн бүрд хэрэгтэй байх ёстой ба аль болох богино хугацаанд хийх хэрэгтэй. Дараагийн удаа хурал хийхдээ хэрэгтэй ч бай, хэрэггүй ч бай хуралд оролцсон хүн болгонд цагийн хөлс өгч байна гээд бодоод үзээрэй. Хийж буй хурал чинь орлого нэмэх эсвэл зардал багасгахад нөлөө үзүүлж чадахгүй байгаа бол та мөнгө, цагаа дэмий үрж байна.

2. Дахин дахин хуралдахаа боль

Mөн дахин дахин хуралдахаа боль. Үнэхээр маш яаралтай асуудлаар л хурал хийгээгүй бол тухайн асуудал шийдэгдсэний дараа хурлын тоо цөөрөх ёстой. Хурлаар хэлэлцэх асуудлын сэдэвт "мэдээлэл", "хураангуйлах", "хэлэлцэх", "дахин авч үзэх" гэх мэт үгсийг бүү оруул. "Бүтээгдэхүүн худалдаанд гаргах огноо" гэх мэт шууд, тодорхой сэдэв өг.

3. Хурлыг орхин гарах чөлөөтэй

Хэрвээ хуралд өөрийн хувь нэмрийг оруулахгүй байгаа бол хурлыг орхиж болно. Гарах бүдүүлэг биш, харин хэн нэгнийг шаардлагагүй хуралд суулгаж тэдний цагийг дэмий үрэх нь бүдүүлэг явдал юм.

4. Товчилсон, далд утгат үгс бүү ашигла

Ерөнхийдөө, тайлбар хийх шаардлагатай бүх юм харилцаа холбоонд саатал үүсгэнэ. Ажлаа хийхийн тулд тайлбар толь цээжлэх шаардлагагүй. Шууд шулуун байж цагийг хэмнэ.

5. Хэлтсүүдийн хоорондын холбоог бүү хязгаарла

Бас нэг том асуудлын шалтгаан нь хэлтсүүдийн хоорондын холбоо муу байх явдал юм. Үүнийг шийдэхийн тулд тэднийг хоорондоо чөлөөтэй харилцахыг зөвшөөрөх хэрэгтэй. Бусад хэлтсүүдтэй хамтарч ажиллах үед нөгөө хэлтэстэйгээ холбогдохын тулд тухайн ажлыг гүйцэтгэж байгаа ажилтан эхлээд менежертэйгээ ярилцах, тэр менежер нь захиралтайгаа ярилцах, тэр захирал нь нөгөө хэлтсийн захиралтай ярилцах, нөгөө хэлтсийн захирал нь өөрийн хэлтсийн менежертэй холбогдож байж нөгөө хэлтэст мэдээлэл очиж байгаа бол маш их цагийг дэмий үрж байна. Ажлыг гүйцэтгэж байгаа хүмүүс хоорондоо чөлөөтэй холбогдох боломжтой байх ёстой.

6. Утгагүй дүрэм журам дагаж мөрдөхөө боль

Үргэлж логик сэтгэлгээгээр ханд. Хэрвээ үүргээ гүйцэтгэхэд чинь ямар нэгэн утгагүй дүрэм журам саад болоод байвал тухайн дүрмийг зөрчхөд бэлэн бай.

САНАЛ БОЛГОХ