КОВИД-19 цар тахлын үед ажилласан Төрийн бус байгууллагуудад талархал илэрхийллээ

UB Info
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар болон Намуун Хүүхдийн Сан хамтран 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр шинэ төрлийн коронавирусын халдвар /КОВИД-19/-т цар тахлын үеийн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед зорилтот бүлгийн гэр бүл болон хүүхдүүдэд цаг үеэ олсон дэмжлэг үзүүлж, цар тахлаас үүдэлтэй үр дагаврыг бууруулах, эрсдэлт нөхцөл байдлыг хамтын хүчээр хүчээр даван туулахад оруулсан дотоодын болон гадны донор байгууллагуудын ажлыг үнэлж талархлын бичиг гардууллаа.

Нийт дараах нэр бүхий найман байгууллагуудыг хүлээн авч уулзлаа.

  • Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин Сайдын Яам 
  • Швейцарын Хөгжлийн Агентлаг
  • Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллага
  • Намуун Хүүхдийн Сан ТББ
  • Пипл Ин Нийд ТББ
  • Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг
  • Монголын Андууд ТББ
  • Брийф Монголиа ТББ


Талархлын бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын зөвлөх Ц.Эрдэнэбат гардуулсан.

Та бүхний цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье. 
Сайн үйлс бүхэн түгэн дэлгэрэх болтугай.
САНАЛ БОЛГОХ