Чимх зөвлөгөө: Таныг ухаалаг гэдгийг харуулах 9 зүйл

UB Info

Хэлж буй үгсээс илүү үйлдэл биднийг илүү тодорхойлдог. Бид нэгнээ ихэвчлэн ярьж байгаа зүйлсээр биш хийж байгаа үйлдлээр нь дүгнэдэг. Тэгвэл аливаа хүнийг ухаалаг гэдгийг харуулдаг 9 зүйлийг дурдъя.

1. Цаг барих

Таныг ухаалаг гэдгийг харуулах хамгийн энгийн зүйл. Хэрвээ хоёр тал хоёулаа хоцрохгүй л бол хоцрох нь маш бүдүүлэг үйлдэл юм. Нөхцөл байдал огт хамаагүй. Түгжрэлтэй хотод амьдардгаа мэдсээр байж түгжрэлээс болж хоцорсон гэсэн шалтаг тавих нь тийм ч таатай зүйл биш. Тиймээс хоцрохгүй байхын тулд нөхцөл байдлыг эртнээс таамаглаж эртлэн гарч байгаарай.

2. Хувцаслалт

Аливаа арга хэмжээнд хэтрүүлж эсвэл тохиромжгүй хувцаслах нь мэдрэмжгүйн шинж тэмдэг юм. Хүмүүс мэдээж таны талаарх анхны сэтгэгдлээ хувцаслалтаас чинь авна шүү дээ. Мөн хэрхэн хувцаслахаа мэдэхгүй байх нь ухаалаг хүний гаргах алдаа биш. Тиймээс хаашаа, ямар арга хэмжээнд очих гэж байгаагаа мэдэрч хувцаслаж байгаарай.

3. Жижиг сажиг зүйлсэд анхаарал хандуулах

Хэн нэгний талаарх жижиг сажиг зүйлсийг санаж чадвал тухайн хүн таны талаар үүрд эерэг бодолтой явах болно. "Сүүтэй кофенд дургүй гэж хэлснийг чинь санаад хар кофе авчихлаа" гэх мэт маш энгийн зүйл хэн нэгнийг таны хамгийн сайн найз болгож ч мэднэ. Хүнийг сонсоно гэдэг бол анхаарал тавихын нэг хэлбэр юм.

4. Тэмдэглэгээ хийх

Зөөгч бол хамгийн энгийн жишээ. Зарим зөөгч нар залхууран захиалгыг цээжээр авдаг. Харин ухаалаг зөөгч нар буруу хоол авчрах, захиалгыг мартах гэх мэт эрсдэлүүдийг үүсгэхгүйн тулд захиалсан бүтээгдэхүүн бүрийг тэмдэглэж авдаг. Энэ амьдралын бүх үе шатанд хамаатай. Яагаад үйлчлүүлэгчийн захиалгыг мартах эрсдэл хийх хэрэгтэй гэж? Яагаад захирлынхаа даалгаварыг мартах эрсдэл хийх хэрэгтэй гэж? Яагаад өөрт төрсөн бизнесийн санаануудаа мартах эрсдэл хийх хэрэгтэй гэж? гэх мэтээр шаардлагатай үед тэмдэглэгээ хийснээр аливаа зүйлийг алдахаас сэргийлнэ.

5. Таны ширээ

Хэн нэгэнд ажлын ширээгээ харуулахаас санаа чинь зовж байна уу? Хэрвээ таны ширээ ундуй сундуй байх юм бол таны талаар маш замбараагүй хүн гэсэн сэтгэгдэлтэй үлдэнэ. Харин маш цэвэрхэн, зохион байгуулалттай хүний ширээнээс ямар дүгнэлтэд хүрэх вэ?

6. Мөнгө зарцуулалт

Мөнгөө хэрхэн үрж байгаа чинь таны хэн болохыг харуулна. Хэнд зарцуулах, хаана, хэзээ? зарцуулах нь таны талаар маш их зүйлийг өгүүлдэг.

7. Цаг зарцуулалт

Таны хувьд чухал зүйлс юу вэ? гэдийг цагаа юунд зарцуулж байгаа тань илэрхийлнэ. Цагаа өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулж байна уу? Эсвэл чухал зүйлсээс зугтаан өөрийгөө сатааруулан үрж байна уу? Бид өөрсдөө цагаа хэрхэн зарцуулж байгаагийн тусгал байдаг.

8. Идэж буй хоол

Юу идэх, мөн өөрийгөө хэрхэн арчлан тордож байгаа чинь таны талаар маш ихийг өгүүлнэ. Түрхэн зуурын таашаал эсвэл урт хугацааны эрүүл мэнд хоёрын аль нь чухал вэ? Мөн сахилга бат, тогтвортой байдлаас гадна өөрөө өөртэйгөө ямар харилцаатай болохыг ч мөн харуулна.

9. Таны найзууд

Та бол хамт хамгийн их цагийг өнгөрөөдөг таван хүнийхээ нийлбэр юм. Хэнтэй найзалж нөхөрлөж байгаагаар нь тухайн хүний амьдралыг харах өнцөг, итгэл үнэмшил, хүсэл зорилго мөн амьдралд юуг чухалчилдаг гэдгийг олж мэдэх боломжтой. Хэрвээ зөв хүмүүстэй нийлж, зөв хүмүүстэй уулзаж, илүү хөгжмөөр байвал хөгжил дэвшлийг чухалчилдаг хүмүүсээр өөрийгөө хүрээлээрэй.

САНАЛ БОЛГОХ