НАСА Хаббл сансрын дуран бас нэгэн гайхалтай зургийг авсан байна

UB Info

Үзэсгэлэнтэй харагдах спираль хэлбэрийн уг галактикийг NGC 4907 гэж нэрлэдэг. Энэ галактик нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагасаас харагддаг ба дэлхийгээс 270 сая гэрлийн жилийн цаана байдаг байна.

Түүний доор тодоор гэрэлтэх од нь түүнээс 100,000 дахин ойр буюу дэлхийгээс ердөө 2,500 гэрлийн жилийн зайтай оршдог учир илүү тод гялалзаж байгаа ажээ. Уг од нь манай сүүн замд багтдаг билээ. NGC 4907 нь Кома кластерт багтдаг. Уг кластерт 1000 гаруй галактик багтдаг ба заримыг нь уг зургаас харж болно. Уг том кластерийг “Coma Berenice” гэж нэрлэдэг ба энэ нь цор ганц түүхэн хүний нэрээр нэрлэсэн кластер юм. Энэ нь Египетийн хатан хоёрдугаар “Berenice”-ийн нэрээр нэрлэгдсэн байдаг.

Зураг: NASA, “Hubble” сансрын дуран.

Эх сурвалж: phys.org

Жич: Кома Кластер /Coma Cluster/ нь галактикийн бөөгнөрөл юм. (1 гэрлийн жил = 9.4605284∙10^12 км)

САНАЛ БОЛГОХ