Чимх зөвлөгөө: Амьдралаа дэмий үрж байгааг илтгэх 5 зүйл

UB Info

Бид ганц л амьдарна. Гэсэн ч маш олон хүмүүс цагийг ердөө нөхцөөх төдий л амьдардаг. Ихэвчлэн залуучууд. Өөрийгөө хөгжүүлэх хамгийн тохиромжтой нас бол залуу насны үе юм. Гэтэл олон залуучууд ихэнх цагаа уншиж, шинэ чадвар сурч, өөртөө хөрөнгө оруулж биш зугаа цэнгэл хөөж, амархан амьдралыг хайж өнгөрөөж байна. Харин та яаж байна вэ?

1. Өглөө сэрээд орноосоо босох гэж уддаг

Сэрснээсээ хойш 30 минутаас дээш хугацааг орондоо утсаа оролдож өнгөрөөж байгаа бол та маш их цагийг гарздаж байна. Зорилготой хүмүүс сэрсэн даруйдаа орноосоо босож өдрөө эхлүүлдэг. Хэдийгээр босох тийм сүртэй зүйл биш ч гэсэн утга учиртай амьдралтай хүний хувьд зорилгодоо хүрэхийн тулд зүтгэх шинэ өдрийн эхлэл билээ.

2. Тодорхой ашиггүй зүйлд хоёроос дээш цагийг үрдэг

Зарим зүйлсийг ердөө түрхэн зуурын таашаал авахын тулд хийдэг. Эдгээр нь: нийтийн сүлжээ ухах кино, нэвтрүүлэг үзэх видео тоглоом тоглох гэх мэт. Бага цагаар бол эдгээр зүйлс нь алжаал тайлах маш сайн арга. Харин ихдүүлбэл цагийн маш том дайсан болж хувирдаг. Зорилготой хүмүүс дэмий зүйлд өнгөрөөсөн цаг болгон нөхөж баршгүй үнэт хугацаа гэдгийг ойлгодог.

3. Шөнө унтахад бэлэн санагддаггүй

Өдрөө утга учиртайгаар өнгөрүүлсэн хүмүүс орой маш ихээр ядардаг. Оюуны ч биеийн ч аль аль төрлийн хөдөлмөр таны бүх энергийг сорж орой унтахад бэлэн болгодог. Харин та өдрөө ашигтай өнгөрүүлж чадаагүй бол шөнө тийм ч их ядарсан мэдрэмж төрөхгүй. Өөрөөр хэлбэл эрч хүчээ 100% ашиглаж чадахгүй байна гэсэн үг.

4. Ихэнх цагаа хийж биш бодож өнгөрөөдөг

Хэрвээ та ихэнх цагаа ирээдүйгээ бодит болгохын тулд ажиллаж биш тухайн ирээдүйнхээ талаар төлөвлөж, бодож өнгөрөөж байгаа бол цагаа дэмий гарздаж байна. Утга учиртай амьдралтай хүмүүс ирээдүйн талаар үргэлж боддоггүй харин хүссэн ирээдүйнхээ төлөө зүтгэдэг. Хэрвээ та ихэнх цагаа бодоход зарцуулж байгаа бол хангалттай их цаг хийхэд зарцуулж чадахгүй байна гэсэн үг. Бодибилдингийн тамирчдаар жишээ авахад тэд маш бага цагийг арга барил судалж харин үлдсэн ихэнх цагаа төмөр өргөж өнгөрөөдөг шүү дээ

5. Бусад хүмүүс таны талаар юу гэж бодож байгаад хэт их ач холбогдол өгдөг

Утга учиртай амьдралтай хүмүүс бусдын юу гэж бодож байгааг анзаарах ч сөхөөгүй амьдардаг. Тэдэнд дотно хүмүүсээс нь бусад хүмүүсийн үзэл бодол огт хамаагүй. Яагаад гэвэл тэд хөгжил дэвшил гаргаж байгаа учраас маш завгүй байдаг юм. Хэрвээ та бусдын үзэл бодолд хэтэрхий их ач холбогдол өгч байгаа бол амьдралаа дэмий үрж байна. Тиймээс бусдад таалагдах гэж биш өөрийн үнэ цэнэ, тавьсан зорилгодоо л үнэн ч бай.

САНАЛ БОЛГОХ