Чимх зөвлөгөө: Эдгээр зүйлсэд их ач холбогдол бүү өг

UB Info

Цаг мөнгөнөөс ч илүү үнэтэй. Бидний цагийг шаарддаг маш олон зүйлс бий. Тэр болгоныг хийх гэсээр байтал бид нэг мэдэхэд л илүү чухал зүйлсэд зориулах цаггүй болчихсон байдаг. Цаг бага байна гэдэг нь бид муу шийдвэр гаргаж, хайртай хүмүүс болон хийх дуртай зүйлсээ хийж чадахгүйд хүрнэ гэсэн үг юм. Тиймээс аль болох их цаг хэмнэхийн тулд доорх зүйлсэд хэт их ач холбогдол бүү өг.

1. Эмзэглэх

Та хүн болгонд таалагдахгүй. Хүмүүс хэн нэгний талаар сөрөг мэдрэмж маш амархан авдаг. Таны талаар сөрөг бодолтой хүн болгоноос болж эмзэглээд байвал та маш их цаг, энергийг гарзадна. Хэрвээ эргэн тойрныхноо хүмүүсийн дор хаяж 10 хувьтай нь л сайхан харьцаатай бол та тун дажгүй хүн юм. Тиймээс хүн болгонтой сайхан харьцаатай байх гэж хичээхийн оронд цөөн хэдэн итгэж болох, таныг хэзээ ч хөсөрдүүлэхгүй хүмүүст цаг заваа зарцуулаарай.

2. Алхам тутамд ажлаа бодох

Уулзъя гэх болгонд чин завгүй ажилтай гэж байдаг найз танд байдаг л биз? Тэгвэл цаг мөч бүрээ ажилдаа зарцуулах нь тийм ч сайн зүйл биш. Ялангуяа та 100% өөрийн биш, хэн нэгний ажлыг хийж байгаа шүү дээ. Та ажиллах гэж төрсөн робот биш, мөн амьдрал ганцхан ажлаар зогсохгүй. Тийм учраас хааяа ч гэсэн түр зуур хурдаа хасахад буруудах юм байхгүй.

3. Нийтийн сүлжээ

Энд тэндгүй ууртай хүмүүс байна. Ялангуяа интернетээр дүүрэн. Өөрийн огт танихгүй хүмүүсийн бичсэн сөрөг сэтгэгдэл, постуудыг уншиж стресстэж суух нь маш том цагийн гарз юм. Хүн болгон өөрийн гэсэн үзэл бодолтой. Нийтийн сүлжээгээр бусадтай маргалдах гэдэг нь та хэзээ ч ялж чадахгүй дайн хийж байна л гэсэн үг. Учир нь тантай маргалдаж байгаа хүн хэзээ ч таныг ялуулахгүй. Тиймээс цагаа хэмнэхийн тулд сөрөг сэтгэгдэл бичсэн хүмүүст бүү ач холбогдол өг.

4. Таныг хэзээ ч үнэлэхгүй хүмүүс

Таныг үргэлж олиггүй амьтан гэж бодох хэсэг бүлэг хүмүүс үүрд байна. Ямар ч амжилт гаргасан, юу ч хийсэн яаж ийгээд таныг үзэн ядах шалтгааныг тэд олох болно. Харин үүнийг шийдэх маш амархан арга бий. Өөрөө өөртөө л таалагдах гэж хичээ. Тэднийг бүү тоо, тэдний талаар бүү бод.

5. Зөв цагийг хүлээх

Ямар нэгэн юмыг хийхийн тулд зөв цагийг хүлээж байгаа бол та үүрд хүлээнэ. Хэчнээн болоогүй мэт санагдаж байгаа ч гэсэн зүгээр л эхлүүл. Анхны алхмаа хийх л юм бол таны тархи асан өөрийн эрхгүй ахиц гаргаж эхэлнэ. Хурдан арга хэмжээ аваагүйн улмаас маш их сайхан санаанууд хэрэгжихгүй өнгөрдөг. Учир нь санаа төрөөд удах тусам хүчээ алдаж байдаг. Өөртөө "дараа хийе" гэж хэлсээр байгаад бүх идэвх, урам зориг байхгүй болно. Тэгвэл хэзээ хамгийн тохиромжтой цаг вэ? Одоо.

6. Улс төрийн маргаан

Төгс улс төрч гэж байхгүй. Тэд бүгд нууцтай, тэд бүгд ямар нэгэн буруутай. Тэднийг хамгаалж эсвэл хэн нэгний дуртай улс төрчийг муулж бусадтай маргалдах нь маш том цагийн гарз. Аливаа улс төрчийг сонгохдоо хоёр муугийн арай гайгүйг нь л сонго. Гэхдээ улс төрчид биш, та өөрөө л амьдралаа удирдана гэдгийг сана. Тиймээс үнэт цагаа өөрийн амьдралдаа л зарцуул.

САНАЛ БОЛГОХ