Чимх зөвлөгөө: Хүмүүсийн сонсох дуртай 7 үг

UB Info

1. "Чиний талаар бодож байлаа"

Хэрвээ та хэн нэгний талаар бодож байгаа бол зүгээр л тэдэнд хэл. Бид өдөр бүр бусдын талаар боддог ба тэдний талаар боддогоо мэдэгдсэнээр та хоёрын харилцаа улам бэхжих болно.

2. "Чи сайхан харагдаж байна"

Үүнийг заавал романтик утгаар хэлэх албагүй. Яагаад үнэхээр эрүүл харагдаж байгаа хүнд ингэж хэлж болохгүй гэж? Эмэгтэйчүүд нэгнээ үргэлж магтдаг шүү дээ. Яг түүн шиг залуучууд ч нэгнээ магтахад буруудах зүйл огт байхгүй.

3. "Чи юу гэж бодож байна?"

"А-ийн талаар надад илүү ихийг хэлж өгөөч", "Б-ийн талаар юу гэж бодож байгааг чинь мэдмээр байна", "В-ийн талаар чамаас зөвлөгөө авмаар байна" гэх мэт. Ихэнх хүмүүс өөрсдийн туршлагаа хуваалцах дуртай байдаг. Тэд дуу хоолой, үзэл бодлыг нь хүндэлдэг гэдгийг мэдэх дуртай. Тиймээс хэн нэгэнтэй ямар нэгэн асуудлын талаар ярьж байхдаа заавал тэдний юу бодож байгааг асууж байгаарай.

4. "Чиний амьдралыг харах өнцөг надад таалагддаг."

Хүн болгон бусдын сонирхлыг татах дуртай. "Чамтай уулзах болгондоо би ямар нэгэн шинэ зүйл сурдаг", "Сонирхолтой юм. Би огт ингэж бодож байгаагүй юм байна" гэх мэт үгсийг сонсох дургүй хүн гэж бараг байхгүй биз. Тэгвэл дараагийн удаа хэн нэгэнд танд маш сонирхолтой зүйл хэлбэл түүнийг нь үнэлж байгаагаа илэрхийл. Ингэснээр тэд танаас маш онцгой мэдрэмжийг авах болно.

5. "Сүүлд ярихад чи надад ингэж хэлж байсан."

Ерөнхийдөө та тухайн хүнд анхаарлаа хандуулдаг гэдгийг илэрхийлнэ. "Сүүлд чи надад шинэ төсөл дээр ажиллаж байгаагаа хэлсэн. Дажгүй юу?", "Ээжийн чинь бие муу байгаа гэж байсан, одоо гайгүй юу?" гэх мэт. Уг тохиолдолд хэт жижиг сажиг зүйл гэж байхгүй. Харин ч эсрэгээрээ аль болох жижиг зүйлсийн талаар асууж байвал тухайн хүний таныг үнэлэх үнэлэмж маш ихээр сайжирна.

6. "Чиний зөвлөгөөг дагаад..."

"Чиний хэлснээр унтахдаа утсаа өөр өрөөнд орхидог болсноос хойш шөнө маш сайн амардаг болсон. Баярлалаа." Хүмүүс бусдад эерэг нөлөө үзүүлэх хамгаас дуртай. Энэ нь та тухайн хүнийг сонсдог гэдгийг илэрхийлээд зогсохгүй хэлсэн зүйл нь таны амьдралд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг мэдсэнээр тэд маш их кайфыг авах болно.

7. "Чиний үүнийг чинь би маш их биширдэг"

Хүн болгон биширмээр шинж чанартай. Тухайн шинж чанарыг нь олж харан тодотгож өгөх нь та хоёрын харилцааг улам бэхжүүлэх сайн талтай. "Чиний сэтгэлийн тэнхээг би биширдэг. Хэрвээ тийм зүйл надад тохиолдсон бол би яаж давж гарахаа мэдэхгүй байсан" гэх мэт. Аль болох жижиг сажиг шинж чанаруудыг нь олж харах гэж хичээгээрэй.

САНАЛ БОЛГОХ