Цагдаа нар эерэг, зөв хандлагад суралцана

UB Info

Цагдаагийн ерөнхий газар нийт цагдаагийн алба хаагчдынхаа эерэг, бүтээлч хандлагыг дээшлүүлж, дотооддоо эерэг нөлөөллийг үзүүлэхийг зорьж “Өнгө нэмцгээе 2020” аяныг санаачлан хэрэгжүүлэхээр болсон байна.

Тэгвэл эерэг, зөв хандлагыг нийгэмд уриалсан маркетингийн ажил өрнүүлдэг Юнител Групп тус аяныг дэмжин ажиллахаар болжээ.

Цагдаагийн алба хаагчид бол нийгмийн хамгийн хүнд, хэцүү нөхцөл байдал, асуудлуудтай нүүр тулан ажил үүргээ гүйцэтгэдэг хүмүүс. Сөрөг хандлагын эсрэг, алба хаагчдынхаа эрүүл сэтгэлгээ, эерэг байдлыг дээшлүүлэх нь нөлөөллийн аяны гол зорилго гэнэ.

Орон даяар нийт 12 мянга гаруй цагдаагийн алба хаагч байдаг аж. Аяны хүрээнд хийгдэх ажлууд нь бүтээлч, бодитой, үр өгөөжтэй байж чадвал магадгүй 12 мянган цагдаагаар дамжуулан нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэх бүрэн боломжтой биз ээ.

САНАЛ БОЛГОХ