Энэхүү үзэгдэж харагдаагүй зурагт тайлбар хийе!

UB Info

Энд харагдаж буй хоёр бөмбөрцөг нь Сарны хойд (баруун) болон өмнөд (зүүн) туйлуудыг дүрсэлсэн байна. Туйлын бөмбөрцгийн төв хэсгээр харагдаж буй цэнхрээр тэмдэглэгдсэн цэгүүд бол мөс юм. Хоёр өөр туйлд тархалтын төлөв арай өөр байгааг харж болно. Саарал өнгөний ялгарлаар саран дээрх температурын шинжийг харуулж байна. Энд цайвардуу саарал харагдаж буй хэсгүүд ялимгүй дулаан, харин тод харласан хэсгүүдэд үнэхээр хүйтэн байна гэж ойлгож болно.

Кратер буюу тогоонуудын сүүдэрт, сарны тэнхлэгийн өчүүхэн хазайлттай байдгаас үүдэх гэрэл огт тусдаггүй хэсгүүд бий. Эдгээрт хуримтлагдан тогтсон усны мөснүүдийг НАСА, Хавай болон Брауны Их Сургуулиудын эрдэмтэд М3 (Moon Mineralogy Mapper) төхөөрөмжийг ашиглан хэт улаан туяаны аргаар илрүүлсэн байна.

Догь байгаа биз?

"Far above the world
Planet Earth is blue
And there's nothing I can do" - Дуучин Девид Боуигийн ‘Space Oddity’ дуунаас 

САНАЛ БОЛГОХ