Чимх зөвлөгөө: Тэсвэр хатуужил таныг амжилтад хүргэнэ

UB Info

Амжилтад хүрсэн хүмүүсийн нийтлэг шинж чанар юу вэ? Мэдээж авьяас, ухаан хоёр нөлөөлдөг. Гэхдээ хамгийн чухал нь тэд маш тэвчээртэй. Ямар ч бэрхшээл тохиолдсон сэтгэл санааны хувьд тэвчээртэй байн давж чадсан хүн л амжилтад хүрдэг. Харин таныг тэсвэр тэвчээртэй болгодог шинж чанар бол сэтгэл санааны бат бөх байдал юм.

1. Өөрчлөлтөөс бүү ай

Амьдралын явцад өөрчлөлт хийх үе тогтмол гарна. Та нэг бол өөрчлөлтийг өөрөө эхлүүлнэ, эсвэл өөрчлөлтийн хохирогч болох ба өөрчлөлтөөс зугтах боломж байхгүй. Сэтгэл санааны бат бөх байдлын нэг шинж тэмдэг бол аливаа өөрчлөлтөөс айхгүй байх явдал юм. Энэ нь шинэ зүйл болгон уруу үсчих биш, харин тооцоолсон эрсдэл хүлээхэд бэлэн байна гэсэн үг юм. Бид тав тухтай хайрцаг дотроо байсаар байгаа тохиолдолд хэзээ ч хувийн хөгжил дэвшил гаргаж чадахгүй. Тиймээс хөгжмөөр байвал үргэлж өөрчлөлтийг хайх хэрэгтэй. Зовлонгоос зугтахаас илүү тэвчих нь танд илүү ашигтай гэдгийг сана. Мөн уг төрлийн хандлага амжилтыг ойртуулж өгнө гэдгийг сана.

2. Ганцаардлаас бүү ай

Та өөрийгөө хэр сайн мэддэг вэ? гэдгийг ганцаараа байхдаа хэчнээн тухтай байдгаараа хэмжиж болно. Учир нь хүн ганцаараа байхдаа л өөрийнхөө хэн бэ? гэдгийг олж мэддэг. Өөрөө өөртөө цаг гаргах нь удаан хугацааны ашиг тустай гэдгийг судалгаагаар тогтоожээ. Ганцаараа байх нь өөрөө өөрийгөө хэн бэ? гэдгийг хүлээн зөвшөөрөхөд туслахаас гадна, бүтээлч байдал, сэтгэл санааны эрүүл мэндийг тэтгэх ба хэрхэн өөрийгөө хүлээн зөвшөөрч, хайрлах вэ? гэдгийг зааж өгдөг. Ганцаараа ямар ч асуудалгүй байж чаддаг хүмүүс илүү аз жаргалтай, стресст бага автдаг, мөн илүү сэтгэл санааны тамир тэнхээтэй байдаг байна.

3. Өнгөрсөнд хэт их ач холбогдол бүү өг

Өнгөрсний талаар хэт их бодох нь өөрийгөө хорлох нэг арга юм. Ард үлдсэн зүйлсэд хэтэрхий их анхаарал хандуулах юм бол ирээдүйдээ тавих анхаарал чинь сарнина. Өнгөрсөн бол болоод өнгөрсөн зүйл төдий. Тиймээс та өнгөрснөөсөө авах зүйлсээ аваад бусдыг нь бүгдийг тавьж явуулах хэрэгтэй. Тэгж чадах юм бол эрч хүчээ илүү чухал зүйлс дээр зарцуулах боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл одоо үедээ. Учир нь өнөөдөр таны хийх зүйл ирээдүйг тань тодорхойлох юм.

4. Сул талууд дээрээ хэт бүү төвлөр

Та юунд анхаарал хандуулна, тухайн зүйлийн таны амьдралд эзлэх байр суурь томорно. Хэрвээ та сул талууддаа хэт их анхаарал хандуулах юм бол илүү сул дорой болно. Эсрэгээрээ сайн чаддаг зүйлсдээ анхаарлаа хандуулбал илүү өөртөө итгэлтэй болно. Сул талуудаа сайжруулах гэж биш, давуу талууд дээрээ илүү төвлөрч ажиллавал маш хурдан хөгждөг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Тиймээс эрүүл сэтгэл санаатай хүмүүс давуу талуудаа илүү их тэтгэдэг аж. Тэд дутагдалтай талуудаа маш сайн мэддэг, мөн хүлээн зөвшөөрдөг, гэхдээ үнэхээр л маш их хор хөнөөлтэй сул талууд биш бол цаг, эрч хүчээ зарцуулан байж сайжруулах гэж хичээх шаардлага төдийлөн байхгүй.

5. Шууд үр дүн бүү хүс

Амжилт бол марафон гүйлт л гэсэн үг. Барианд орохын тулд маш их тэвчээр шаардлагатай. Яг үүн шиг амжилтад хүрэхийн тулд хугацаа их орно. Тамирчид рекордыг нэг өдөрт эвддэггүй. Бизнесүүд нэг өдрийн дотор цэцэглэдэггүй. Байшинг нэг өдөр барьдаггүй. Амжилт нэг шөнийн дотор хүрээд ирэхгүй. Хэрвээ та мах хурдан үр дүнг хүсэж байгаа бол өөрийгөө хэт өндрөөр үнэлж байна. Учир нь тогтвортой, бууж өгөлгүй зүтгэсэн хүнд л амжилт аяндаа ирдэг. Тиймээс сэтгэл санааны тэнхээтэй болохыг хүсэж байвал хандлагаа өөрчил. Удаанаар ч байсан хамаагүй аливаа зүйлийг тогтмол хий. Үйл явц дээрээ анхаарлаа хандуулж чадвал цаг нь болохоор хүссэн үр дүндээ хүрэх болно.

6. Бүтэлгүйтлийн дараа бүү бууж өг

Бүтэлгүйтэл гэж байхгүй. Зөвхөн хичээл, туршлага л гэж бий. Нэг ч бүтэлгүйтэхгүй амьдарсан хүн гэж байхгүй. Бүтэлгүйтэл бол дараагийн удаа оролдохдоо хэрхэн зөв хийх вэ гэдгийг зааж өгөх багаж хэрэгсэл л гэсэн үг. Энэ таныг нэг алхам арагшлуулах биш харин ч зорилгодоо хүрэхэд чинь нэг алхам урагшлуулж өгдөг зүйл юм. Харин таны хийж болох хамгийн буруу зүйл бол бүтэлгүйтсэний дараа бууж өгөх юм. Тиймээс сэтгэлийн тэнхээтэй болохын тулд уг үзэл бодлыг өөртөө шингээ. Амжилт биш бүтэлгүйтэл таныг тэвчээртэй болгодог гэдгийг сана. Бүтэлгүйтсэний дараа эргэж босох зуршлыг бий болгоорой.

САНАЛ БОЛГОХ