Чимх зөвлөгөө: Амжилтад хүрэхэд оюун ухаанаа хэрхэн бэлтгэх вэ?

UB Info

Ковид-19 цар тахлаас болж бидний өдөр тутмын амьдралд зайнаас ажиллах, хэт их мэдээлэлд дарагдах, тусгаарлагдах гэх мэт маш их өөрчлөлт орсон. Яг энэ үе бол сэтгэл санааны эрүүл мэндийн талаар ярилцах хамгийн тохиромжтой цаг үе юм. Дасгал хөдөлгөөн хийж бие махбодоо эрүүл байлгах чухал ч, сэтгэл санаагаа ч гэсэн эрүүл байлгах нь түүнээс дутахгүй чухал зүйл юм. Аз болж тархийг ч гэсэн булчин мэт хөгжүүлэх боломж бий. Ингэхийн тулд тохиромжтой стратеги боловсруулаад түүнийгээ өдөр бүр хэрэгжүүлэхэд л хангалттай.

Өөрийн тайван байдлыг ол

Таны сэтгэл санаа бол хаалттай бүс л гэсэн үг. Ийшээ аливаа зүйл зөвхөн таны зөвшөөрлөөр л нэвтэрнэ. Тайван байдлаа олоогүй байх үед:

1. Сөрөг бодолд автах

2. Айж сандрах, гацсан мэдрэмж авах

3. Амархан анхаарал сарниж, төвлөрч чадахгүй байх

4. Өдрийн турш утсаа дахин дахин харах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг.

Харин бага зэрэг дасгал сургуулилт хийн уг сөрөг нөлөөг эерэг хандлага болгох боломжтой.

Олох аргууд

Амьсгалаа мэдэр: Тайвшраагүй үед та зөв амьсгалж чадахгүй. Тиймээс маш удаан, гүнзгий амьсгаа авч, гаргаж байгаагаа мэдэр. Үүнийг өдөрт хэд хэд давтсанаар та амархан стресст автахгүй, илүү тайван байх болно.

Соргог байх: Таны мэдрэхүйн эрхтнүүдэд яг юу мэдрэгдэж байгааг ойлгосноор та илүү соргог байх болно. Өдөрт 10 минут зарцуулан яг тухайн үед таны мэдрэхүйн эрхтэн бүрд юу мэдрэгдэж байна вэ? гэдгийг нэрлэ. Үүнд харагдаж буй 5 зүйл, сонсогдож буй 5 зүйл, хүрч болох 5 зүйл, үнэртэж болох 5 зүйлийг багтаа. Амтлахын хувьд ямар нэгэн зүйл уухад та илүү соргог болно.

Бясалгал: Стресс тайлах хамгийн хурдан арга бол бясалгал юм. Бясалгал бол хэдэн мянган жилийн турш байсаар ирсэн урлагийн нэгэн хэлбэр билээ. Хамгийн гайхалтай нь хэн ч, хаана ч бясалгал хийж болох бөгөөд ямар нэгэн тоног төхөөрөмж огт хэрэггүй.

Амжилтаа төсөөл

Өдөр бүр амжилтаа төсөөлөн бодох нь тухайн амжилтаа гаргах явцыг хурдасгана. Уг арга барилыг элит тамирчид болон бусад манлайлагчид хэдэн зуун жилийн турш хэрэглэсээр ирсэн. Төсөөлөх техникийг хэрэглэх нь 4 төрлийн ач тустай:

1. Таны бүтээлч зан чанарыг идэвхжүүлснээр, зорилгодоо хүрэхийн тулд илүү бүтээлч сэтгэж эхэлнэ.

2. Зорилгодоо хүрэхэд шаардлагатай нөөц, боломжуудыг тархи илүү сайн таньж мэднэ.

3. Бусдыг татах хуулийг идэвхжүүлнэ. Ингэснээр зорилгодоо хүрэхэд хэрэг болох хүмүүс, дэмжлэг гэх мэт зүйлсийг илүү хурдан олж авна.

4. Зорилгодоо хүрэх урам зоригийг танд олгоно.

Таны төсөөлөл хэдий чинээ нягт нарийн байна, төдий чинээ хурдан биеллээ олно. Нүдээ аниад зорилгодоо хүрэхэд ямар мэдрэмж төрөх, ямар өөрчлөлтүүд гарах талаар сайн бод. Уг дасгалыг тогтмол хийж зуршсанаар оюун ухаан чинь амжилтад хүрэхэд бэлэн болж эхлэх юм.

Шинэ зүйл сур

Эрүүл мэндийн хувьд шинэ зүйл сурах нь тархины эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Шинэ чадварт суралцах нь миэлин буюу тархины цагаан эсийн нягтралыг ихэсгэдэг ба энэ нь таны гүйцэтгэлийг сайжруулаад зогсохгүй ой тогтоолт, аливаа зүйлийг санах чадамжийг дэмжиж өгдөг байна. Тогтмол шинэ зүйл сурахыг эрмэлзсэнээр аливаа зүйлийг илүү хурдан сурах ба шинэ нөхцөл байдалд асуудалгүй дасан зохицох чадвартай болно.

Гэрэл гэгээг олж хар

Сөрөг бодлууд таны ачааг улам хүндрүүлж, мэргэжлийн болон хувийн амьдралд чинь садаа болно. Сөрөг хандлагыг эерэг болгохын тулд дасгал сургуулилт хэрэгтэй. Бүтэлгүйтэл болгоноосоо ямар нэгэн шинэ зүйл сурахыг хичээ. Хүнд нөхцөл байдалд орсон үедээ тухайн байдлаас юуг шинээр мэдэж авч болох вэ? гэдэгт сайтар анхаар. "Үүнээс ямар сайн зүйл бий болж болох вэ?" гэж өөрөөсөө асуу. Бүтэлгүйтэл бол хувьсаж хөгжих ганц арга. Бүтэлгүйтлийг төгсгөл биш эхлэл гэж хар.

САНАЛ БОЛГОХ