Цацраг идэвхт цөмийн MNP45 станц гэж юу вэ?

UB Info

Бидний тэр болгон мэдээд байдаггүй нэгэн мэдээллийг хүргэе.

Улаанбаатар хотоос баруун зүгт 50 км алслагдсан нэгэн газар MNP45 гэх станц бий. 1996 онд Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбатын санаачилгаар НҮБ-ийн Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээнд нэгдсэн өдрөөс 3 жилийн дараа Цөмийн туршилтыг хянах олон улсын сүлжээ станцуудыг барьж эхэлжээ. Өнөөгийн байдлаар дэлхий даяар цөмийн туршилтыг хянах 321 сүлжээ станц байх бөгөөд тэдгээрийн нэг нь MNP45 юм. Энэхүү станц нь агаар сорогч ашиглан /агаар сорох хурд цагт 540 м3/ агаар мандалд, газар доор, усан доор туршсан цөмийн тэсэлгээнээс үүсэх цацраг идэвхт тоосонцруудыг бүртгэх чадвартай бөгөөд цөмийн реакторын осол болон цөмийн тэсэлгээгээр үүсэх олон тооны цацраг идэвхт изотопуудыг ялгаж чаддаг аж. Энэхүү станцын бүртгэгчийн хэвийн ажиллагааг өдөр бүр Co, Cs зэрэг цацраг идэвхт бодис агуулсан дээжийн хэмжилтээр хянах ба хэмжилтийн үр дүнг олон улсын мэдээллийн төв рүү 2 цаг тутамд сансрын холбоогоор дамжуулж байдаг гэнэ. Э

нэ бол Монгол улс дэлхий дахинаа цөмийн зэвсэг туршихыг бүрэн хориглох, түүнийг хянах олон улсын үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулж буйн нэгэн илрэл юм.

Эх сурвалж: ШУА-ийн Одон Орон Геофизикийн хүрээлэн, Цөмийн Энергийн Комиссын ажлын албанаас гаргасан Цөмийн технологи Монгол улсын хөгжилд номоос.

САНАЛ БОЛГОХ