Алим ба Алтан зул цэцэг

UB Info

Германы нэгэн их сургуулийн хууль зүйн ухааны доктор, профессор багш оюутнуудаа бүгдийг шалгалтанд унагааж орхиж гэнэ. Шалгалтын даалгавар: “Нэг айлын хашаан дахь алимны мод хөрш айлын хашааг давж ургадаг бөгөөд гүйцэж болсон алим нь өнөөх хөршийн тарьж ургуулсан алтанзул цэцэгс дээр унаж хэврэгхэн ишнүүдийг нь хугалаад байдаг байв. Хоёр хөршийн хоорондын маргааныг тасла.” хэмээжээ. Оюутнуудын нэг хэсэг нь цэцэгчний талд орж, харин нөгөө хэсэг нь цэцэрлэгчийг хамгаалсан байж. Бүгд л герман хууль тогтоомжийг сайн мэддэгээ харуулсан байж. Бүгд л хууль ярьсан хүмүүс, хуулийн дагуу тайлбарласан хүмүүс. Гэтэл бодит байдал дээр алим намар цагт гүйцэд боловсорч унадаг бол алтан зул цэцэг хавар дэлгэрдэг. Тэгэхээр профессорын зохиосон кэйс бодит амьдрал дээр хэзээ ч тохиолдохгүй нь илт. Шалгалтандаа бүдэрч ихэд бухимдсан оюутнууддаа профессор: “Би зориуд ийм жишээ сонгож авсан, та нар хуулийн зүйл заалтуудыг иш татаж онолдохоосоо өмнө яг бодит амьдрал дээрх учир шалтгааныг хайн олж, ул суурьтай харьцуулж бай” хэмээн захьжээ.


САНАЛ БОЛГОХ