ХҮН: НИТХ-д олонх болбол түгжрэлийг 50 хувь бууруулна, ЭНЭ бол хоосон амлалт биш

UB Info

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд "Хөдөлмөрийн үндэсний нам"-аас нэр дэвшигчдэд Нийслэлийн Сонгуулийн хороо өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардууллаа.

Үнэмлэхээ гардан авсныхаа дараа тус намын Бодлого хариуцсан нарийн бичгийн дарга П.Наранбаяр "Бид өнөөдөр 27-уулаа буюу бүтэн багаараа нийслэлийн ИТХ-д нэр дэвшихээр боллоо. Шүүгчийн илт хууль бус шийдвэр хүчингүй болж, шударга ёс яллаа. Манай намыг дэмжиж гарын үсгээ зурсан, дуу хоолойгоо нэгтгэсэн иргэддээ, шударгаар ажилласан сонгуулийн хороо, холбогдох байгууллагууд, сэтгүүлчдэд талархлаа.

Өнөөдөр нийслэлчүүдэд тулгамдаж буй хамгийн гол асуудал бол түгжрэл. Түгжрэл Улаанбаатарчуудын бухимдлын эх үндэс болсон, иргэдийг аз жаргалгүй болгож, корона вирусээс ч илүү эдийн засгийн хохирол авчирч байна.

"Хөдөлмөрийн үндэсний намаас нэр дэвшигчид Нийслэлийн ИТХ-д олонх болж орж чадсан тохиолдолд бид нийслэлийн түгжрэлийг 50 хувь бууруулна. Энэ бол хоосон амлалт биш, шууд хэрэгжиж болох алхам" хэмээлээ.

Өчигдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг дахин явуулж, Захиргааны хэргийн шүүхийн Анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 29-нд гаргасан 7337 дугаартай захирамжийг хүчингүй болгосноор Хөдөлмөрийн үндэсний намынханд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулав.

Эх сурвалж: peak.mn

САНАЛ БОЛГОХ