Нобелийн химийн шагналтнууд тодорчээ

UB Info

Бид өмнөх нийтлэлээрээ Физикийн Нобелийн шагналтнуудыг танилцуулсан. Харин өнөөдөр 2020 оны Химийн Нобелийн шагналтнууд тодорсон ба Max Planck-ийн институтийн судлаач биохимич Emmanuelle Marie Charpentier болон California-ийн их сургуулийн биохимич Jennifer Doudna нар геном засварлах шинэ арга нээснээр авчээ.

Тэд генийг засварлах хамгийн сайн төхөөрөмжийг бүтээсэн ба үүнийг “CRISPR/Cas9 генийн хайч” гэж нэрлэдэг. Уг төхөөрөмжийг ашигласнаар ургамал бактери зэргийн ДНХ-д илүү нарийвчлалтайгаар засвар хийх боломжтой болно. Мөн хавдар болон дауны хам шинж зэрэг удамшлын өвчний эмчилгээнд шинэ боломж нээгдэж байгаа билээ.

“CRISPR/Cas9 генийн хайч”-ийн онолыг 2012 онд илрүүлсэн байна. Уг нээлт хийгдсэнээс хойш хуурайшилтад тэсвэртэй ургамал гаргаж авах, хавдрын шинэ эмчилгээний арга боловсруулагдан клиник туршилт хийх зэрэг дэвшил гарсан. Уг нээлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг бид post болгон оруулна.

Жич: Геном гэдэг нь удамшлын мэдээллийг хадгалдаг ДНХ-ийн дарааллыг хэлдэг.

Зураг болон мэдээллийг: nobelprize.org
САНАЛ БОЛГОХ