“Монголын нэг өглөө” шилдэг бүтээлийн үзэсгэлэн тавигдлаа

UB Info

ӨГЛӨӨ нь аливаа нам эвсэл, нэр дэвшигчдээс хараат бусаар залуусын улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд үнэн бодит мэдээлэл өгөх зорилготой төсөл юм. Удахгүй болох орон нутгийн сонгуулийг угтан залуу уран бүтээлч, бичээч нарыг дэмжих, урлагаар дамжуулан залуусын улс төрийн оролцоог дээшлүүлэх зорилгоор “Монголын нэг өглөө” визуал дизайн болон “Манай дүүргийн төлөөлөгч өө” захидал бичгийн уралдааныг олон нийтэд нээлттэй зарласан байна.

Дизайны уралдаанд 50 орчим бүтээл ирснээс шилдэг 20 бүтээлийг шалгаруулж, Монголын Уран зургийн галерейд нийтэд танилцуулж байна.


Визуал дизайны уралдааны агуулга нь “залуус, сонгууль, хот, амьдрах орчин, оролцоо” гэсэн сэдвүүдийн аль нэгийнх нь талаар өгүүлсэн бөгөөд тэргүүн байрт Б.Билгүүн, хоёрдугаар байрт Б.Баярзул орсон бол гуравдугаар байранд А.Түвшинтөр шалгарчээ.

Харин “Манай дүүргийн төлөөлөгч өө” захидал бичлэгийн уралдаанд амьдрах орчин, ИТХ-ын сонгууль, оролцооны талаарх асуудлыг хөндсөн бүтээлүүдээр нэгдүгээр байранд О.Анхзаяа, хоёрудгаар байранд Х.Мэнд-Амар, гуравдугаар байранд П.Нинжбадгар нар тус тус шалгарчээ.



Үзэсгэлэнгийн нээлтэд тус төслийг дэмжиж буй Азийн сангийн төлөөлөгч Триша Төрболд, Л.Дэлгэрмаа нар оролцон нийт оролцогчдод баяр хүргэсэн юм. “Монголын нэг өглөө”, “Чиний нүдээр мину хота” хамтарсан үзэсгэлэн нь Монголын уран зургийн галерейд 10 сарын 8-аас 10 сарын 12-ны хооронд үргэлжлэх аж.

САНАЛ БОЛГОХ