Молекулуудаа... айн гэж байгаач

UB Info

Аливаа улс, хот, нийгэм хөгжиж, дэлхийн тавцан дээр хөл тавихад тухайн улсын шинжлэх ухааны салбартаа хийж буй хөрөнгө оруулалт, нийгмийн шинжлэх ухаанч төлөв байдал, сэтгэлгээ, мөн залуучуудын шинэлэг үзэл бодол, бусдыгаа хүлээн зөвшөөрч дэмжиж, хайрлах чадвар зайлшгүй хэрэгтэй биз ээ.

Манай улс урагшаа зүтгэж, 21-р зуундаа тэргүүлэх боломжруу тэмүүлэхэд олон нийтээрээ аливаа зүйлийг яагаад, яаж хэмээн тогтмол асууж, аливаа мэдээллийн цогц руу нь орж олон давхар удаа үнэн эсэхийг баттай, найдвартай эх үүсвэрээс шалгаж, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргаж байх хэрэгтэй болов уу.

Тиймээс ч та бүхэн 2020 оны Орон нутгийн сонгуульд аливаа намыг анхнаасаа дэмжиж ирсэн гэхгүйгээр, гэр бүлийн гишүүд дэмждэг гэлтгүйгээр, сонгуулийн хуудсыг тань хэдэн төгрөгөөр худалдаж авъя гэсэн ч нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, зорилго, тэдний эрдмийн цол, ажил, сурлага, амжилтын түүх гэх мэтийг маш сайн, нарийвчлалтай судалж байж саналаа өөрөө өөртөө болон ирээдүйн хойч үеийнхэндээ зориулж өгөөрэй. Хүсвэл тухайн нэр дэвшигчийн бакалавр, магистр, доктор, пост-докын судалгааны ажлын сэдвийг ч хүртэл сонирхож болно шүү дээ.

Жич: Энэ постыг хийхэд ямар ч нам, эвсэл, байгууллага, хувь хүнээс мөнгөн болон бусад төрлийн урамшуулал/санхүүжилт аваагүй болно. Өгье гэсэн ч авахгүй юм шүү. Монгол улс маань үнэхээр л шинжлэх ухаанч ард, иргэдтэй, улс төрийн алба хашигчтай болоосой гэсэн хүслээс үүдэн бичив.

САНАЛ БОЛГОХ