UBinfo бэлэгтэй судалгаа: "Мовьёос-Өглөөний зөв хоол"судалгааны азтанууд тодорлоо

UB Info

UBinfo апп "Бэлэгтэй судалгаа" цэсээрээ дамжуулан үнэ төлбөргүй судалгаа хийж судалгаа бөглөсөн хэрэглэгчид дундаас азтан шалгаруулж байгаа билээ. Тэгвэл энэ удаа химийн орц найрлага агуулаагүй үндэсний эко хүнсний бүтээгдэхүүн болох Мовьёос-Өглөөний зөв хоолны хэрэглэгчийн судалгааны азтанууд тодорч азтай 3 хэрэглэгч 1 сарын "Мовьёос өглөөний зөв хоол"-ны эрхийн эзэд боллоо.

В.Ганбаатар: Залуус өглөө зөв хоолловол өвчин гэдгийг мартана

- Азтан болсонд тань баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач.

Манай гэр бүл сүүлийн хэдэн жил Мовьёос брэндийн бүтээгдэхүүнийг өглөөдөө тогтмол хэрэглэж байгаа. Залуус өглөө шарсан хуурсан юм их иддэг, эсвэл юу ч идэхгүй гараад гүйчихдэг энэ маш буруу. Залуугаасаа өглөөд зөв хооллоод сурчихвал өвчин гэдгийг мэдэхгүй амьдарна шүү дээ. Тиймээс Монгол энэ бүтээгдэхүүн маш зөв хэрэглэхэд хялбар түргэн.

- Та UBinfo апп-ыг тогтмол хэрэглэдэг үү?

Бүх мэдээллээ танайхаас авч байна. Мэдээ, зурхай, замын түгжрэл хэрэгтэй болгон энд байна. Өглөө утсаа нээгээд хамгийн түрүүнд UBinfo-оос мэдээ уншдаг. Ийм хэрэгтэй зүйл хийсэн та бүгдэд баярлалаа.

С.Энхээ: Судалгаа бүрийг алгасалгүй бөглөж байгаа

- Танд азтан болсонд баяр хүргэе. Мовьёосыг тогтмол хэрэглэдэг үү? Танд юу нь таалагддаг вэ?

Хүүхдийн бүтээгдэхүүнийг нь өглөө бүр ач хүүдээ өгдөг болоод удаж байна.Хүүхдүүд их дуртай байдаг, том савлагаатайг нь авчхад нэлээн уддаг маш амар. Азтан болоод хэрэглэдэг бүх бүтээгдэхүүнээ нэг дор авчихлаа та бүгдэд баярлалаа.

- Танд UBinfo апп-ын ямар үйлчилгээ хамгийн их таалагддаг вэ?

Би ер нь мэдээ их уншдаг. Харин бэлэгтэй судалгаа гарснаас хойш бүх судалгааг алгасалгүй бөглөж байгаа. Ямар ч төрлийн судалгаа ер нь хэрэглэгчийнхээ төлөө зориулагдсан байдаг. Харин өөрийнхөө төлөө судалгаа бөглөөд дээрээс нь бэлэг авна гэдэг өөр хаана ч байдаггүй үйлчилгээ байх. 

Та ч бас азтан болох боломжтой учир дараагийн судалгаанд идэвхтэй оролцоорой.
САНАЛ БОЛГОХ