Бенну бага гараг (астероид) дээр НАСА-гийн хөлөг газардлаа

UB Info

2016 оны 9 сард хөөрсөн НАСА-гийн Osiris-Rex сансрын хөлөг 4 жилийн дараа буюу өнөөдөр Бенну дээр газардлаа. Бенну нь манай нарны аймаг анх үүсч байх үеийн биетүүдтэй төстэй химийн бүтэцтэй тул НАСА-гаас уг бага гарагийг Osiris-Rex хөлгийг нисгэхээс ч өмнө сонирхон судалж байсан билээ.

Нарны аймаг анх үүсч байх үеийн химийн бүтцээ хадгалж үлдсэн цөөн хэдэн биетүүдийн нэг тул Osiris-Rex хөлөг маань 2023 онд Беннугийн гадаргаас дээж авч ирснээр бид үүслийнхээ эхэн үе дэх нарны аймгийн бүтцийг илүү сайтар ойлгох боломжтой болох ажээ.

Зургийг: НАСА

САНАЛ БОЛГОХ